Нийгмийн

“Муриулсан” Л.Батжавын нөхөн сонгуулиар дахин гарч ирж, “шавар” хаах төлөвлөгөө

УИХ-ын 18 болон 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн марафон МАН дотор эхэлчихсэн байна. Тэдний нэг нь хуульч Л.Батжав. Түүний нэр нөхөн сонгууль болгоны өмнө гарч ирсээр дадал, зуршил болох нь. Тэрбээр Хэнтийн нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвших хүсэлт уламжилж, сумдаараа яваад эхэлсэн гэх мэдээлэл байна.

Түүний сонгуульд нэр дэвших хүсэлт гаргасан нь анхны удаагийнх биш. 2020 оны УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшихээр зэхэж тойрогтоо маш их хөрөнгө мөнгө хаяж бэлтгэж байсан ч гэнэтхэн л шийдвэрээ өөрчлөн, нэрээ татсан. Бүр МАН-д элсэн, У.Хүрэлсүхээс гишүүний үнэмлэх, тэмдэг гардаж авсан билээ.

Тухайн үедээ Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн тойргоос сайн дураараа зайлж, замыг нь засах замаар МАН-д худалдагдсан гэгдэж байв. Замыг нь зассаныхаа төлөө бүр ХЗДХ-ийн дэд сайдаар шагнуулна ч хэмээгдэж явлаа.

Гэвч Л.Батжавт У.Хүрэлсүх нэг өдөр МАН-ын үнэмлэх гардуулаад, хөшигний ард амласан томхон суудлаа амжилттай мурьсан. Тиймээс л муриулсан Л.Батжав энэ удаагийн нөхөн сонгуулиар дахин гарч ирж, “Шавар” хаахаар төлөвлөсөн гэх нь илүү оновчтой бололтой.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Буяндоржийн өмгөөлөгч, хамсаатан нь шүү дээ

Зочин
Зочин

Хэрэггүй бхаа,2024 онд Бат-Эрдэнэ аваргын оронд нэр дэвшсэн нь дээрээ дээ.

Холбоотой мэдээ

Back to top button