Нийгмийн

"Yes, алтан намар” аянаас залуусыг ургац хураалтад оролцохыг уриаллаа

Монголын Залуучуудын Холбооноос санаачлан зохион байгуулж буй "Yes, алтан намар” аяны төслийн танилцуулгаар залуучуудыг ургац хураалтад оролцохыг уриаллаа.

МЗХ ТББ-аас “Намрын ажил” төслийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хугацаанд нийт 1000 гаруй оюутан төсөлд хамрагджээ. Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил тус үйл ажиллагаа зогсоод байсан бол энэ жил тариаланчдыг хүн, хүчний нөөцөөр дэмжих, оюутан залууст түр ажлын байр бий болгох зорилгоор төслийг дахин хэрэгжүүлж эхлээд байгаа аж.

Танилцуулгын үед Төв аймгийн Жаргалант сумын тариаланч “Манай аймаг бол тариалангаараа голлох байр суурийг эзэлдэг. Одоогоор 1800 орчим айл өрх тариалан эрхэлж байгаа. Харин хүн хүч хүрээгүйгээс бид хураах ёстой тариагаа авч чадахгүй орхих тохиолдол их гардаг. Тиймээс бид манай нутгийг зорьж ирсэн залуусыг талархан угтах болно” хэмээжээ. 

Харин өөр нэг сонирхолтой зүйл яригдсан нь тариаланч Н.Баярт-Од “Залуучууд түүж, шуудайлахаас илүүтэй шуудайлсан төмсийг үүрч, ачих сонирхолтой байдаг. Тэд үүнийг бие бялдар нь хөгжихөд тусалдаг, нэг ёсны эко фитнесс гэдэг юм” гэсэн явдал юм.

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-06 14:58

Yes ni ch yuchivdee no yes l gedeg bolloo doo niiteeree 🙂

Холбоотой мэдээ

Back to top button