Тонж манлай засуул Д.Цогзол том машинд мөргүүлсний улмаас нас баржээ

Үндэсний бөхийн тонж манлай засуул, МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн гишүүн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цогзол 2021 оны наймдугаар сарын 2-нд зуурдаар нас барж, монгол бөхийн ертөнцөд нөхөж баршгүй гарз тохиосон билээ.
Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат, 1975 оноос хойш засуулаар ажилласан тэрбээр бусдын буруугаас болж, ослын улмаас өөд болжээ. Тухайн осол Төв аймгийн Аргалант сумын нутагт 10.00 цагийн орчимд болж, “Волво” маркийн том оврын машин Д.Цогзол агсныг мөргөжээ. Ослын улмаас тэрбээр 45 настай эмэгтэйн хамт өөд болсон байна.

Д.Цогзол 1984 оноос тасралтгүй 37 жил зүүн, баруун талын магнайн бөхийн цолыг дуудаж, монгол төрийн наадмаа чимэж, ард зоноо цэнгүүлэн ирсэн гавьяатан билээ. 2008 оноос баруун жигүүрийн ахлагчаар ажиллаж байв.
Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж Төрийн дээд шагнал Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнаж, 2017 онд Соёлын гавъяат зүтгэлтэн цол олгожээ.
Тэрбээр Монгол Улсын анхны манлай засуул, анхны тонж манлай засуул, засуулуудаас төрсөн анхны соёлын гавьяат зүтгэлтэн байлаа.
Г.ЖАРГАЛ
				







	            
	            
	            
	            
	            
	            



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ёстой гайтай юмаа. юу хийж явсан юм болдоо хөөрхий. зам дагаж зогсох ийм аюултай ш дээ
Ум сайн амг�##�ан болтугай.
үнэхээр хэлэх үг �##�га аа ямар гээчийн гарчиг вэ юу ч гэхэв
Машиныг мөргөсөн байхаа сэтгүүлч нар �##�на шүү
Um ma ni bad mi hum