НИЙГЭМНийгэм мэдээ

“Нүүдэлчин” фестивалийн үндэсний бөхийн барилдаанд улсын начин Э.Сумьяабат түрүүллээ

Налайх дүүргийн Тайж хайрхан уулын бэлд “ Нүүдэлчин-2025” Дэлхийн соёлын фестивалийн үндэсний бөхийн барилдаан болж өндөрлөлөө.

Улс, аймгийн 64 бөхийн барилдаанд  Булган аймгийн Орхон сумын харьяат, ХХЕГ-Хилчин спорт хорооны бөх, Монгол Улсын начин Энхбатын Сумьяабат түрүүлж, Өмнөговь аймгийн Сэврэй  сум, ХХЕГ-ын Хилчин спорт хорооны бөх аймгийн арслан Ц.Лувсан-Адьяа үзүүрлэв.

Шөвгийн 4-д  Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Монгол Улсын заан Д.Баасандорж, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат, улсын начин Д.Төрболд нар шалгарав.

Д.ЦЭГЦ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button