“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивали наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд болно
Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилго бүхий “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг ирэх наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулна. Тус фестиваль нь Монгол Улсад оршин буй угсаатны бүлгүүдийн соёлын биет бус өвийн онцлогийг олон нийтэд таниулах, байгаль, уур амьсгалын өөрчлөлттэй зохицон амьдрах түүнтэй харилцан шүтэлцэж ирсэн уламжлалт мэдлэг, арга ухааныг түгээн дэлгэрүүлэх зорилготой.
Мөн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн үеэр аймаг, нийслэлийн отог, “Соёлын өвийн өртөө”, “Нүүдэлчдийн ертөнц: Өнгөрсөн ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Жуулчны хоолны гудамж”, “Жижиг дунд үйлдвэрлэлийн” үзэсгэлэн худалдааг зохион байгуулахын зэрэгцээ соёлын биет бус өвийн оршин тогтнох чадварыг тодорхойлох үзлэгийг үргэлжлүүлэн фестивальд оролцогч өвлөн уламжлагчдаас өвийн оршихуйд хамаарах мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулдаг уламжлалтай.
Х.ХУЛАН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нөгөө наадам том арга хэмжээг болиулах шийдвэр гарлаа гээгүй билүү
Гэхдээ энэ наадам гоё шүү.
8 сарын 1-нээс хойш бүх баяр ёслол, нэгдсэн арга хэмжээг хорилоо гэсэн биз дээ... Энэ нь УИХ-ЗГ- ын хулгайч луйварчдад хамаагүй юү...
Хаана болох вэ
Угаасаа фестиваль болох дөхөхөөр үйл ажиллагааны цагийн хуваарь нь бас хаана болох, нийтийн тээвэр үйлчилгээ гээд мэдээлэл гарна аа. Тэндээс хараад дуртай үйл ажиллагааг нь үзэж, оролцож болно шдээ.
Ene cetgvvlchid uhaantai sejgiin amitad haana yamar sum dvvregt bolohiig ni bicheech 1 rt
МАШ ГОЁ БОЛДОГ ОЧИНООО
Дарга өлсөөд байна аа!
сайхан. байна
Миний дуртай хамгийн гоё наадам болох нь ээ. ☺️
Найр, наадмаа болиоч.
Хонь мал гаргаад гэдэс дотор мах чанаад үйлчилж чадах биш юугаа хийж мөнгө үрж хумслах гээд бадгын