НИЙГЭМНийгэм мэдээ

Тэмдэглэл | С.Доржпалам ид хаваа гайхуулж, О.Мөнх-Эрдэнэ монгол бөхийн жудгийг үлгэрлэсэн нүүдэлчдийн наадам

Эх нутгийнхаа дөрвөн зүг, найман зовхист суугаа олон ястан, дэлхийгээр нэг тархан суурьшсан монгол туургатнуудын уулзах цэг болсон "Нүүдэлчин" фестиваль гурван өдөр үргэлжилж өндөрлөлөө. Соёлын биет бус өвийг таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү наадмын утга учрыг улам тодруулсан нь хүчит бөхийн барилдаан байв.

Наадамчид зүлгэн дээр тойрч суугаад бөхөө үзэх зураглал. Бөхчүүд нь үзэгч олонтойгоо эгнээ суугаад хууч хөөрөх дүр зураг. Үзүүр түрүүний бөх хайнцах шахам хаялцахад "Далайцэрэн давсан", "Дахиад барилдчих аа" гэхчилэн шуугилдах бөх сонирхогчдын сэтгэл хөдлөл. Ийм нэгэн хуучны киног санагдуулам чимэг хачиргүй барилдаан Тайж хайрханы бэл дэх зүлэг ногооноо дэвжээнээ өрнөсөн юм.


Дэлгэцээр биш дэргэдээс нь

Бөхийн барилдаанд улс, аймгийн цолтой 128 зодоглоно гэж олон нийтэд мэдээлсэн ч дэвжээнээ 96 бөх гарав. Гэхдээ тоонд бус агуулгад төвлөрсөн нь онцлог боллоо. Дараах зургаан улсын цолтон зодоглов.

  • Архангай аймгийн Хангай сумын харьяат Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ;
  • Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Улсын начин Б.Ганхуяг;
  • Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат Улсын начин Ш.Дарханбат;
  • Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат Улсын начин Б.Даваа-Очир;
  • Булган аймгийн Могод сумын харьяат Улсын начин Э.Энх-Амгалан;
  • Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат Улсын начин Б.Баян-Мөнх.
Хөдөө талд зохион байгуулж буй наадам тул цахилгааны саатал гарч бөх тайлбарлагчийн микрофон ажиллахгүй удав. Нэгийн давааны дундаас хоёрын даваа шувтрах дөхтөл тайлбаргүй үргэлжилсэн ч үзэгчдийн хөл татраагүй нь монголчуудын бөхөд хайртай сэтгэлийг илтгэх биз. Нөгөөтэйгүүр, улс, аймгийн цолтой ид зодоглож буй бөхчүүдтэй зургаа даруулж, барилдааныг яг дэргэдээс нь үзнэ гэдэг бөх сонирхогчдын хувьд азтай тохиол гэлтэй.

Тавын давааны ам ба нийгмийн хүлээлт

Наадмаар бол начин цолны даваа. Цол олгох барилдаануудын хамгийн эзэгтэй хэсэг. Сүүлийн жилүүдэд үндэсний бөхийн нэр хүндийг унагаж буй найрааны асуудал ч энэ даваанд хамгийн их яриагддаг. Улсын наадам төдийгүй аймгийн наадам найрааны асуудал газар аваад удаж байна. Харин "Нүүдэлчин" фестивалийн хүчит бөхийн барилдаанд ам авах бөхчүүд сонгосон бөхийнхөө нэрийг тэмдэглүүлээд буцав.

  • Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ Аймгийн арслан Ц.Мөнхбаярыг
  • Улсын начин Б.Даваа-Очир Аймгийн арслан Б.Баянсүхийг тус тус амлаж,
  • Аймгийн хурц арслан М.Буяндэлгэр, Аймгийн арслан С.Доржпалам нар тунан барилдав.

Хэдийгээр улсын наадам, томоохон ойн барилдаантай зүйрлэх боломжгүй ч дээрх дүр зургаас монгол бөхийн дэг жаяг харагдана. Түүнчлэн ам авахад хэт удахгүй байх, гар утасгүй ирэх зэрэг бөх сонирхогчдын орчин цагийн бөхчүүдээс нэхэж буй ёс зүй энд харагдаж байв. Тэр хэрээр олны хайр хүндэтгэлийг татах аж.

Тахим өгөх уламжлал хийгээд үндэсний бөхийн ёс жудаг

Зургаан даваанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ гоц мөргөж, Улсын начин Б.Даваа-Очир Аймгийн арслан С.Доржпалам нар оноолт таарсан юм. Улмаар Б.Даваа-Очир начин залуу арсланд өвдөг шороодов. Тэрбээр цолоор илүү тул элэг бүсээ тайлж, С.Доржпалам давсан ч цолоор бага тул суган доогуур нь тэргүүнээ мэхийн гарч хүндэтгэл үзүүлэв.

Энэ бол бөхийн тахим өгөх ёсон буюу унасан, давснаа харилцан хүлээн зөвшөөрч буй үйлдэл. Сүүлийн жилүүдэд бөхчүүд тахимаа өгөхдөө уурлаж ундуулах, ёс төдий орхих болсон нь нууц биш.

Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат Аймгийн арслан С.Доржпалам Улсын харцага О.Мөнх-Эрдэнээр долоо даван түрүүлсэн нь таамаг эвдсэн зүйл болж олныг шуугиулав. Бөх сонирхогчдын хэлбэр хийц сайнтай, улсын цолонд мөдхөн хүрнэ гэж хардаг Аймгийн арслан ийн эд хаваа гайхуулах нь сайхан.

Видео линк:

Нөгөөтэйгүүр үзүүр түрүүний бөхчүүд хайнцах шахам ойрхон хаялцсан нь наадамчдын сэтгэлийг улам хөдөлгөсөн юм. Харцага хэдийгээр эргэлзэнгүй зогссон ч цэцийн шийдвэр гарахад тахимаа өгч, архан талаас нь босож төрийнхөө далбааг тойрон хүндэтгэлтэйгээр дэвж харагдав. Эл үйлдэл өндөр хэмээх О.Мөнх-Эрдэнэ харцага ёс жудгаа ч өндөрт өргөж яваа бөх болохыг тодотгов.

Энд дарга нар бөхийн бай шагнал гардуулах гэж бужигнаан үүссэнгүй. Үзэгчид үзүүр, түрүүний бөхчүүдтэй зургаа даруулж, баяр хүргэсээр наадам өндөрлөв. Наадамчид "Үзэх юмтай. Очоод ярих юмтай наадам үзлээ" гэдэг шиг сэтгэл дүүрэн буцаж харагдана. Үүнээс монголчууд бөхдөө хэчнээн хайртайг, үндэсний бөхийн цаана өв соёл, эв нэгдлийн ямар өргөн агуулга тээж явдгийг харж болмоор. Цолны найраа, хориотой бодис, улс төрөөс ангид байж гэмээнэ үнэ цэн нь улам нэмэгдэх нь дамжиггүй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ наадамд бөхөөс илүүтэй бөхийн ёс жудаг нь харагдсан нь сайхан байна. Цол, найраа, улс төрөөс ангид байж чадвал үндэсний бөх жинхэнэ утгаараа өв соёл хэвээрээ үлдэнэ

Зочин
Зочин

Dorjpalam arslan uneheer saihan barildajee. Ulsiin tsoltoi harchagatai doloo davj turuulne gedeg amar bish. Monkh-Erdene harchagiin yos zui bas uneheer hundetgel turuullee

Зочин
Зочин

Тахимаа зөв өгөх гэдэг жижигхэн үйлдэл мэт боловч цаанаа их том хүмүүжил байдаг юм байна. Унасан ч өрсөлдөгчөө хүндэлдэг тэр чанар л бөхийг бөх болгодог

Зочин
Зочин

96 бөх гарсан эсэхээс илүү ямар барилдаан үзүүлсэн нь чухал. Үзэгчид сэтгэл дүүрэн буцсан бол наадам зорилгодоо хүрсэн гэсэн үг

Батнягт
Батнягт

Доржпалам гэж гачин бөх байна...
Бөх хүний жудаг ёс зүй гэж энэ нөхөрт ер алга даа...
Том цол ч энэ залуу даахгүй байх шүү..

Зочин
Зочин

С.Доржпаламын түрүү бол үнэхээр таамаг эвдсэн барилдаан болжээ. Харин О.Мөнх-Эрдэнэ харцага унасан ч тахимаа өгч, ёс жудгаа харуулсан нь бүр илүү үнэлүүштэй санагдлаа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Видео дээр улсын харцага О.Мөнх-Эрдэнэ элэг бүсээ тайлаагүй, харин аймгийн арслан С.Доржпалам цолоор илүү харцгыг хүндэтгэж түүний суган доогуур гарч хүндэтгэж байхад бичээч П.Даваажаргал гуай та уншигчдыг хуурсан мэдээ бичжээ хөөрхий?

Zochin
Zochin
Reply to  Зочин

Vzvvrt vldsen bohk eleg bvsee taildaggvig odo hvrtel meddeggvi hereg v.bohk medehgvi bj medemhiireh hereggvi.

Зочин
Зочин

Buh gedeg zugeer neg barildaan bish mongolchuudiin yos zanshil, humuujil, hundetgeliin neg tom heseg shuu. Ene naadmaar ter ni saihan haragdajee

Зочин
Зочин

Buh gedeg zugeer neg barildaan bish mongolchuudiin yos zanshil, humuujil, hundetgeliin neg tom heseg shuu. Ene naadmaar ter ni saihan haragdajee

Зочин
Зочин

Гар утас, тайлбарлагчийн микрофон, сүртэй тайзгүй ч хүмүүс бөхөө үзээд сэтгэл хангалуун буцсан нь хамгийн гоё дүр зураг байна. Нүүдэлчдийн наадам ийм л байх ёстой байх

Зочин
Зочин

Өнөө цагт бөхийн нэр хүндийг унагааж байгаа найраа, элдэв асуудлаас хол байж, цолноос илүү шударга барилдаан үзүүлдэг ийм наадам олон болоосой. Тэгвэл хүүхдүүд ч бөхөө зөвөөр ойлгож өснө

Зочин
Зочин

Өнөө цагт бөхийн нэр хүндийг унагааж байгаа найраа, элдэв асуудлаас хол байж, цолноос илүү шударга барилдаан үзүүлдэг ийм наадам олон болоосой. Тэгвэл хүүхдүүд ч бөхөө зөвөөр ойлгож өснө

Зочин
Зочин

Наадамчид бөхчүүдтэйгээ хамт сууж, ярилцаж, зургаа авахуулж байгаа нь их сайхан санагдлаа. Бөхийг зөвхөн телевизийн дэлгэцээр биш ингэж ойроос мэдрэх нь өөр шүү

Зочин
Зочин

О.Мөнх-Эрдэнэ харцага хожигдлоо гээд уурлаж бухимдсангүй, тахимаа ёсоор өгөөд төрийн далбаагаа хүндэтгэн дэвсэн нь бөхийн аварга гэдэг зөвхөн хүч чадал биш гэдгийг харууллаа

Зочин
Зочин

Manai undesnii buhiin hamgiin unetei zuil ni tsol ch bish, turuulj davah ch bish, yos judag ni yum. Ene naadmaar ter utga ni iluu tod haragdajee

Зочин
Зочин

Найраа ярьдаггүй, дарга нар бай шагнал дээр бужигнадаггүй, бөхчүүд нь ёсоо баримталдаг байхад наадам ямар сайхан болдгийг энэ фестиваль харуулжээ

Зочин
Зочин

Buhchuud ni uzegchdee oir, uzegchid ni buhchuudee hundelj bgaa ene zuraglal ih taalagdlaa. Delgetsnii tsaanaas bish amidaar ni buhiig medreh uur shuu

Зочин
Зочин

Бөхийн дэвжээн дээр хэн нь хүчтэйгээс гадна хэн нь ёс жудагтайгаа харуулдаг. Энэ удаагийн үзүүр түрүүний хоёр бөх хоёулаа энэ тал дээр сайхан жишээ үзүүлжээ

Зочин
Зочин

Доржпалам түрүүлж газардсан шиг л харагдсан даа

Зочин
Зочин

Өмнөговь аймгийн Манлай сум шүү

Зочин
Зочин
Reply to  Зочин

Өмнөговийн Засаг дарга Манлай сумаа Өвөрхангайд зарчихсан юм байх оо, кх кх кх

Батнягт
Батнягт

Поржпалам гэж хачин нөхөр юмаа...
Шийдвэр гараагүй байхад гар өргөөд сонин пиздаа.

Монгол
Монгол

Нийтлэлээ хиймэл оюун ухаанаар бичүүлэхээс илүүтэй өөрийн толгойгоороо бичвэл уншууртай болно доо. Болсон болоогүй хэдэн банз хүчээр эвлүүлж хадсан хааш яашхан хашаа шиг болжээ тэмдэглэл нь, сэтгүүлч ээ!

Зочин
Зочин

ёстой гоё бичжээ

Холбоотой мэдээ

Back to top button