Нийгмийн

АТГ-ын АНГУУЧЛАЛ ба “овоо хараа”-нд ӨРТӨГСӨД

Манай улс авлигын индексээр 2020 онд 35 оноо авч 180 улс орноос 111 дүгээр байрт эрэмбэлэгдсэн. Энэ бол АТГ гэх байгууллага ямархуу хэмжээнд ажиллаж байгаа, авлига ямар их гаарч бугшсаныг тод харуулах дүн. Маш их эрх мэдэл, мөнгө хөрөнгө, шударга ёсны ухагдахуун нэг намд төвлөрч байна. Хүчтэй сөрөг хүчин үгүй болчихсон цаг үе. Яг ийм эгзэгтэй цаг үед авлига жинхэнэ гаардаг. Авлигын эсрэг төр засаг нь ч, АТГ гэх газар нь ч хөдлөхөө больчихсон байна. Авлигын хэргээр, мөнгө идсэн уусан хэргээр бүрэн бүтэн яллагдсан цагаан захтан ч гэж байхгүй болсон.

Гэтэл сүүлийн өдрүүдэд АТГ гэнэт ажиллагаанд орж, ангуучилж эхлэв. Бүр дөрвөн ч газар нэгжлэг хийж, хоёр баривчилгаа явуулав. Тус газрын Дэд даргаар Г.Азжаргал саяхан анх удаа сонсголоор томилогдсон. Г.Азжаргал дарга ийм идэвхтэй ажил хэрэг явуулж эхлэв үү, түүнийг хөдөлгөх хүч юу байв зэргээр яригдахад хүрч байгаа юм.

Мөн нөгөө талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын залуу үе авлигын асуудлыг барьж авч ажиллана хэмээж Авлигын индексийг бууруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж эхэлсэн. Долдугаар сарын 19-нд ажлын хэсгийн анхны хуралдаанаа ч хийсэн билээ.

Ингээд АТГ-ын ангуучлалын овоо хараанд ӨРТӨГСӨД хэн хэн байв.

“ТЭЦ-3” ТӨК-ИЙН ЗАХИРАЛ Ч.ЧИНБАТ: “ТЭЦ-3” төрийн өмчит компанийн захирал Ч.Чинбатын албан өрөөнд /2021.07.29/ АТГ-ын мөрдөн шалгах, гүйцэтгэх ажиллагааны хэлтсийн алба хаагчид нэгжлэг хийж, баривчилсан.

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН Ш.НЯМДОРЖ: Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокуророор ажиллаж байсан Ш.Нямдоржийн гэрт өнгөрсөн мягмар гарагт АТГ-аас нэгжлэг хийж, улмаар саатуулсан. Түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хууль бусаар олсон хөрөнгөөр мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх зэрэг асуудлуудаас болж шалгаж байгаа аж. Шалгалтын явцад түүний гэрээс их хэмжээний бэлэн мөнгө, ам.доллар хураасан гэх мэдээлэл ч байгаа юм. Ш.Нямдоржийг цагдан хорих хугацаа уржигдар /2021.08.04/ дууссан бөгөөд НПГ-аас түүнийг яллагдагчаар тооцон, үргэлжлүүлэн нэг сар цагдан хорих санал шүүхэд хүргүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэлэлцэн шийдвэрлэсэн.

“ИНЕГ”-ЫН ЗАХИРАЛ БЯМБАСҮРЭН: БНСУ-ын Сөүл хотод жил бүр болдог “Агаарын харилцааны хэлэлцээр” хийх үеэр Улаанбаатар Сөүл чиглэлд “Изинис Эйрвэйз” ХХК-ийг нууцаар нэмэхээр ажиллаж байгаа гэх мэдээлэл гараад байсан. Тэгвэл уг хэлэлцээрийг хуулийн хүрээнд болсон эсэхийг АТГ-аас шалгажээ. Өчигдөр /2021.08.05/ Зам тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/ болон Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-т АТГ-аас нэгжлэг хийж, Сөүл хотод болсон “агаарын харилцааны хэлэлцээр”-тэй холбоотой бичиг баримтууд болон хэлэлцээрт явсан бүрэлдэхүүн, тушаал шийдвэрийг шалгасан байна. Мөн энэ үеэр зарим компьютер,техник хэрэгслийг нь хураан авч явжээ.

ЗТХ-ИЙН САЙД ХАЛТАР: ИНЕГ хийсэн дээрх шалгалтыг ч ЗТХЯ-нд хийсэн байна. Мөн 2020 оны наймдугаар сард АТГ-ынхан Л.Халтар сайдын өрөөнд нэгжлэг хийж тэмдэглэл хийсэн хар дэвтрийг нь хурааж авсан, ямар дэвтэр хурааж авсан гэгддэг. Гэвч өөрөө үгүйсгээд өнгөрч байсан билээ.

Эдгээр хүмүүс ойрын өдрүүдэд АТГ-ын овоо хараанд багтаж. Барилаа, хорилоо, шалгалаа, суллагдлаа гэдэг жимээр явсаар удаж буй. Шалгаж байна гэх нэрийдлээр хэрэг замхруулдаг зам руугаа битгий орчхоосой л гэж хүсэх байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

худлаа газар байна лээ. Заиалгаар гэдэг нь үнэн байх. Иргэдийн гомдлыг бол тоох ч үгүй. Сүржин нэртэй даржин газар

Зочин
Зочин

мэнгэтийг барьсан тохиолдолд итгэнэ атг өөрсдөө авилгал авдаг

муу луйврын хог шээснүүд
муу луйврын хог шээснүүд

АРД Түмнээсээ хулгай хийж байгаад баригдсан Хоролсүрэн гээд луйварчин шоронд мөнгөөр асгаруулж өбайгаад гарч ирээд гудамжны гахай нэртэй хочит нисэхний дарга Бямбасурэн гээгчтэй нийлж Хурцын хусэл тачаалыг бас өөрийхөө мөнгөний асар их шуналыг гозолзуулж байгаад АТГ ОЮУНЭРДЭНЭ НАРТ БАРИГДЛАА
х

Зочин
Зочин

Хөгшин хүмүүс таргалах дэмий.Залуусаа хоолонд оруулсан.дээр .Идсэн ч ядаж хурдан хөдлөнө.

bat
bat

huseh huleeh zuil baihgui shuu bugdiig solihgui geer yuch uurchlugduhgui sport zagas barilt ehelsen bn

Холбоотой мэдээ

Back to top button