“ХОРИХ” хууль хүлээж байгаа ч, У.Хүрэлсүх нар “ХАДАГ” бариад угтаж мэдэх Ч.Сайханбилэгийн хувь заяа

Ч.Сайханбилэгийг Монголд ирвэл улстөрийн болоод хуулийн хувьд ямар хувь заяа угтах вэ гэдэгт анализ хийлээ.
-“ИРНЭ” ГЭХ МЕССЕЖИЙГ АЛБААР ХАЯСАН ТАНДАЛТ БА “ИРЭХ ТУХАЙ АЛБАН ЁСООР ЯРИГДААГҮЙ”-
Өнгөрөгч долоо хоногт “Ч.Сайханбилэг ирэх долоо хоногт эх орондоо ирнэ” гэх мэдээлэл тарав. Тарсан юм биш албаар тараав. “Эх орондоо буцаж ирэхээр онгоцны билетээ бичүүлсэн байна. Бараг ирэх долоо хоногт Монголд ирчих байх” гэгдэв.
Түүнийг ирчих байх гэх хүлээлт үндэслэлтэй. Учир нь тэрбээр “Х.Баттулгыг буусан өдөр очно” гэж ам бардам мэдэгдэж байсан билээ. Энэ ч утгаараа түүнийг ирэх байх гэсэн хүлээлт нийгэмд үүсчихсэн байгаа. Гэвч бидэнд өгсөн эх сурвалжийн мэдээллээр “Монголд ирэх асуудал албан ёсоор яригдаагүй” гэсэн юм. Тэгэхээр тандалтын мессеж тарсан болж таарах нь илүү үндэслэлтэй.
-Х.БАТТУЛГЫН АРААНД “ЗУУГДСАН Ч”, У.ХҮРЭЛСҮХ НАР “ЗӨӨЛӨН УГТАХ” УЛСТӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ-
Тэгвэл дээрх мессеж яагаад тарах болов. Эл асуулт зүй ёсных. Тэр У.Хүрэлсүхийн биш Х.Баттулгын хорхойтой араанд зуугдсан. Одоо Х.Баттулгад эрх мэдэл, албан тушаал үгүй болсон. Харин У.Хүрэлсүх, Ч.Сайханбилэг нарын харилцаа өөр. Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд байхад У.Хүрэлсүх Шадар сайд болж түүнээс тамга гардаж байв.
Тэдний харилцаа ч муудсан зүйлгүй. Яллах, мууг нь үзэх гээд байх улайрал ч У.Хүрэлсүхэд байхгүй. Хувийн харилцаа муутай хүмүүс ч биш. Тэгэхээр улстөрийн хувьд түүнийг Х.Баттулгынхаас арай өөр “зөөлөрсөн” нөхцөл байдал угтах юм. У.Хүрэлсүхтэй тохиролцоод “окэй” гэчихсэн ч байх магадлалтай.
-“ОРГОН ЗАЙЛСАН”, “ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУСААГҮЙ” БУЮУ “БАРИВЧЛАГДАХ” ХУУЛИЙН НӨХЦӨЛ-
Улстөрийн хувьд ЗӨӨЛӨРСӨН нөхцөл байдал угтах ч хуулийн хувьд гавлаад авах ХАТУУХАН нөхцөл байдал арилаагүй. Нэндүгээрт, “мөрдөн байцаалтын шатанд оргон зайлсан” гэх унах том ангалтай. Хоёрдугаарт, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул наашаа ирэхээр зүглэж байгаа гэгдэж буй ч ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУСААГҮЙ, ТАСАЛДСАН. Тодруулбал, оргон зайлсан хугацаанд хөөн хэлэлцэх хугацааг тоолдоггүй.
Ч.Сайханбилэг дипломат паспорт ашиглан 2019 оны наймдугаар сарын 26-нд прокурорт мэдэгдэлгүйгээр Улаанбаатар-Сөүлийн онгоцоор Монгол Улсын хилээр гарч, АНУ-ыг зорьсон байдаг. Тэгэхээр энэ тасалдсан хоёр жилийг хасахаар хөөн хэдэлцэх хугацаа дуусах болоогүй гэсэн үг юм. Дээр нь нэмээд интерполоор эрэн сурвалжлагдаж байсан хүн ороод ирэхэд шууд гавлагдах магадлал өндөртэй.
-Ч.САЙХАНБИЛЭГЭЭС ДААЛГАВАР АВСАН ЗАЛУУС ЯЛ ЭДЭЛСЭН ТУЛ “ШҮҮХЭЭР ОРОХ” ХУУЛИЙН НӨХЦӨЛ-
Түүнийг гурван ч хэрэг хүлээж байгаа. Нэгдүгээрт, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн энгийн хувьцааг худалдаж авах давуу эрхийг бусдад шилжүүлэхдээ хууль зөрчиж, улсад 9.5 их наяд төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэг. Хоёрдугаарт, Дубайн гэрээтэй холбоотой асуудал. Аль алинаар нь залуус ял сонсчихсон. Гуравдугаарт, М.Энхсайханыг ч шүүхийн машинаар оруулаад өршөөсөн нэртэй гаргачихсан. Тэгэхээр Ч.Сайханбилэг ч ял сонсох магадлал хамгийн өндөртэй.
ДҮГНЭЛТ: Эцсийн дүндээ Ч.Сайханбилэг мөрдөн байцаалтын шатанд оргон зайлсан, хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаагүй, хамтрагчид нь ял сонссон гээд хуулийн хувьд зайлах, бултах газаргүй. Хатуухан нөхцөл байдал хүлээж байгаа. Харин улстөрийн хувьд араа шүдээ тачигнуулан хүлээж байсан Х.Баттулга нь буучихсан. У.Хүрэлсүхтэй муудаагүй тул "хадаг яндар” бариад угтах хэмжээний зөөлөн нөхцөл байдал хүлээж байгаа. Тэгэхээр түүнийг ирвэл шүүхээр оруулж алх цохиод, У.Хүрэлсүх тэргүүн байх хугацаандаа өршөөх хэмжээний улстөрийн тохиролцоо явагдахгүй ч гэх газаргүй. Тийм ч учраас тэр алсаас “Ч.Сайханбилэг ирнэ” гэх мессежээр тандаж суугаа биз ээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жинхэнэ урвагч гэж энэ хүнийг хэлнэ.
461 л хүлээж бга тэгээд ял өгнө сүртэй тэгж байгаад л тавиад явуулчихна
Хэзээч ирэхгүй тул монгол улсад байгаа бүх хөрөнгийг хураах хэрэгтэй тэр хүн урвагч
Үхэж д�##�д ороосой. Үр үндсээрээ там руугаа тонилоосой. Үеийн үед мөнхөд жигшиж хараах болтугай. Монголын түүхэнд хамгийн бузар түүх болж үлдэнээ чи угаасаа. Би хэлсэн хэлээгүй - энэ бол гарцаагүй үнэн. Эцэг эх нь энэ бузар хүүрээсээ ичиж үхвэл таарна.
uls ornii erh ashigaas huviin erh ashigaa deeguur tavidag turiin said baih.zugeer l tsaashin yavuul.
Хятад бол толгойд нь уут углаж чирч авчираад 25 жил шоронд хийн дахиад улсад хохирол хор учируулж чадахгүй гүйцээ 3 үеийн төрд ойртуулахгүй тэгж байж авилга хууль бус хэрэг гарахгүй өргөсөн тангараг нь гууль болохгүй зөв шударга үйл тогтон доо
Сайханбилэг гавьяа байгуулсан хүн.
Дахиад 2 жил хүлээх байх. Хөөн хэлэлцэх хугацаа ч дуусна байх. Нөхцөл байд�##� зөөлөрсөн байна. Ирвэл шүүх, прокурор хүлээж байгаа! Я�##�т ч үгүй аавын ха�##�га татах нь тодорхой. Гэхдээ удаан суухгүй биз ээ. Карьер дуусна.
манайхан толгойгын илээд өнгөрөх байх дэндүү арчаагүй ийм учраас авилга хээл хахууль гаарч байгаа юм даа хятадад байсан чирч авчираад буудчих байсан
Хүрээд ирэхэд учир олдоно биз заав�##� хүнийг тамлан зовоовол. Тааша�##� авах сайхан зүйл биш өөрөө. уйлж ирээд бусдыг уйлуулаад явдаг хорвоо. Амь
ддаа бие биенээ хайрла хүний нутагт идэх хоол байдаг боловч яаж төрсөн нутгиыг гүйцэх юм вэ. Монгод эх орон чинь хүлээж байна
Б�##�аг ихтэй б�##�ай хулгайч
Сайханбилгийн гавъяаг нэг л өдөр ойлгоно. Ойлгохгүй үхэх оркууд зөндөө. Эрдэнэт ямар ч бульхайгаар хамаагүй Монголд 100% ирсэн. Оросууд Монголтой хичнээн жил шудрага бус харьцлаа! Хариуд нь ганц бульхайцахад яадгийн. Монгол хохироогүй. Дубайн Гэрээг хийгээгүй бол Монгол өдийд эдийн засгийн хүндрэлд орчихсон. Жонхуу муу хогийн атаач �########� өөрийнхөө өрсөлдөгч нарыг л холдуулж байгаа үйл явц шүү дээ. Атаархсан хүмүүсээ шоронд хийж нэр төрийг нь унагааж байгаа юм. Жонхуу бол Оросын гар хөл. Нэгэн цагт Сайханбилгийн болон бусад хүмүүсийн зөв байсан нь ил гарч ирнэ.
Hurelsuh hulgaich nartai negdeh hun yav ch bish tiimiin uchir jangaa ideh huvi tavilan l huleej baigaa uls eh ornii erh ashigaas uravsan uy udmaaraa uud nar harahgui gemt hereg uildsen hun shuudee buh hurunguu huraalgaad uldsen nasaa shorond ungruuh huvi tavilanga uuriin shunal tachaalaar bii bologson hun baih gazraa l baih heregtei ter ni gyndan shuudee
Хүрэлсүх боловсролтой хүн хар, цагааны ялгана. Сайханбилэг гавъяа байгуулаагүй, гайч тариагүй хүн. Хүнд байсан эдийн засгийг ургаш нь явуулах гэсэн сэтгэл байсан тэр хүнд.