СПОРТ

Оюун ухааны тамирчид Макаод өрсөлдөнө

Энэ сарын 23-наас 25-ны хооронд БНХАУ-ын засаг захиргааны тусгай нэгж болох Макао хотод үргэлжлэх "World Memory Tour-Macau" ой тогтоолтын дэлхийн аваргад оролцох эрхийн төлөөх тэмцээнд манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн 10-20 насны 12 тамирчин багш, дасгалжуулагч нарын хамт оролцохоор болсон талаар Монголын оюун ухааны академийн захирал, олон улсын шүүгч Х.Хатанбаатар мэдээллээ.

Тус тэмцээнд 6 орны 90 гаруй шилдэг тамирчид 10 төрлөөр өрсөлдөж гурван насны ангилалд аваргуудаа тодруулах юм.

Багийн бүрэлдэхүүн:

Дасгалжуулагч:

ОУ-ын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж,

Багш, дасгалжуулагч Б.Урангоо

Тамирчид:

1. ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав /2015 оны Өсвөрийн Дэлхийн Аварга/

2. Их Мастер Б.Лхагвадорж

3. Б.Энхбаясгалан

4. Ц.Эмүжин

5. Б.Танан

6. Э.Ундрал

7. Г.Энхсаруул

8. Б.Энхлүүн

9. Б.Биндэръяа

10. Б.Хулан

11. А.Должин

12. Б.Жамбалбаярням

Энэ удаагийн Монголын багийн бүрэлдэхүүнд дийлэнх нь шинэ тамирчид багтсанаараа онцлог аж.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button