НИЙГЭМ

80 сая төгрөгийн нөхөн олговрыг гардуулан өглөө

1938 онд улс төрийн хэрэгт баривчлагдан хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлсэн иргэн О.Жамьяангийн төрсөн хүү Д.Цэдэвт 80 сая төгрөгийн нөхөн олговрыг аймгийн ИТХ-ын ЦАУЗБСК-оос олголоо.

О.Жамьяанд холбогдох хэргийг 1993 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Дээд шүүхийн тогтоолоор цагаатгасан байна. Нөхөн олговрыг аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонтуулд гардуулан өгсөн юм.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хэлмэгдэгсдийн нөхөр, эхнэр эсвэл төрсөн, үрчилсэн үр хүүхдэд 40-80 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор болсон. Тус хуулийн дагуу тус аймгаас 30 орчим хүн нөхөн олговор авах эрхтэй бөгөөд төсвийг шат дараатай шийдэж, хамгийн өндөр настайгаас эхлэн хоёр дахь хүнд олгоод байна.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-11-27 23:50

How To Buy Levaquin Overseas [url=http://cheapestcial.com]cheap cialis[/url] Methotrexate And Amoxicillin Interactions Free Shipping Pyridium C.O.D. Low Price

Холбоотой мэдээ

Back to top button