Хятадын соёлын өдрүүд Улаанбаатар хотод болно

Монгол Улс Хятад улстай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхэн ойг тэмдэглэх хүрээнд Улаанбаатар хотноо соёлын өдрүүд зохион байгуулах болсон талаар өнөөдөр /2019.08.21/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас сэтгүүлчдэд мэдээллээ.
Соёлын арга хэмжээ Улаанбаатар хотноо наймдугаар сарын 26-аас ирэх есдүгээр сарын 6-нд зохион байгуулагдана. Хятадын 300 гаруй уран бүтээлчдээс бүрдсэн баг тоглолт хийхээс гадна спортын тэмцээн, аялал жуулчлалыг сурталчлах өдөрлөг, иргэдийг эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг, оношилгоонд хамруулах зэрэг арга хэмжээнүүд болох гэнэ.
Соёлын арга хэмжээ Хятад Монголын соёлын салбар дахь харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр улсын хүмүүнлэгийн харилцан солилцоог ахиулах, хоёр орны ард түмний харилцан ойлголцол болон найрамдлыг зузаатгах, Хятад Монголын харилцааны шинэ хөгжилд ахиц гаргахад оршиж байна.

Түүнчлэн уг арга хэмжээг зохион байгуулахад БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яам, Хятадын ӨМӨЗО-ны ардын засгийн газар, Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яам, Улаанбаатар хотын захиргаа, Хятадын ӨМӨЗО-ны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг соёл урлагийн газар, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв хамтран оролцона.
С.ХОНГОРЗУЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.