Нийгмийн

Чөлөөт бөх, марафоны тамирчид маргааш 17:30 цагт эх орондоо ирнэ

Олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцсон чөлөөт бөх, марафоны тамирчид маргааш /08.11/ өдрийн 17:30 цагт эх орондоо ирнэ. Эдгээр тамирчдын бүрэлдэхүүнд Токиогийн олимпын наадмаас чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Бат-Очирын Болортуяа байгаа юм.

Токиогийн олимпод амжилттай оролцсон тамирчдын түрүүч буюу жүдо, бокс, буудлага, байт харваа, хүндийг өргөлтийн тамирчид энэ сарын 04-нд эх орондоо ирсэн билээ. Тус өдөр олимпоос мөнгөн медаль хүртсэн Саид Моллаеи хүрэл медаль хүртсэн М.Уранцэцэцэг, Ц.Цогтбаатар нар ирж, монголчууд нисэх онгоцны буудал дээрээс тосож авсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button