Нийгмийн

Шинээр баригдах барилгуудын ундны усны шугамыг ахуйн хэрэглээний уснаас тусгаарлахаар төлөвлөлөө

Нийслэлийн хэмжээнд цэвэр ус хэмнэх чиглэлээр ажлын хэсэг өчигдөр хуралдаж тус салбарын хууль тогтоомж, стандарт, шинэчлэн боловсруулах баримт бичгийн талаар хэлэлцлээ. Тэд саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх инноваци, технологийн шийдлийг судлан нэвтрүүлэх, холбогдох эрх зүйн орчны судалгаа хийх ажлыг явуулж буй юм.

Хурлаар дээрх ажлын хүрээнд шинээр төлөвлөж байгаа орон сууцны хороолол болон инженерийн хангамж бүхий барилга байгууламжийн ундны усны шугамыг ахуйн хэрэглээний уснаас салгах чиглэлийг баримтлахаар болжээ. Мөн тус ажлын баг одоо ухаалаг тоолуурыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа хэмээн Нийслэлийн Шинжлэх Ухаан, Үйлдвэрлэл, Инновацийн Газраас мэдээллээ.

Үүнийг нэвтрүүлснээр тоолуурын цахилгааны хэрэглээг 20-50 хувь хэмнэж, хяналтаар усны зохистой хэрэглээг бий болгох боломж бүрдэж буй аж. Өнөөдрийн байдлаар нийслэлд нийт 120 мянга орчим механик тоолуур бүртгэгдсэн байна.

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button