Нийгмийн

Н.Ананд, Г.Оюунбадрах нар “Пушкаш” академид тэнцжээ

Монголын хөлбөмбөгийн холбоо 2021-2028 онд хэрэгжүүлэх “Урт хугацааны стратеги хөтөлбөр”-ийн хүрээнд өсвөрийн хөлбөмбөгчдөө хилийн чанадад сургах, Европ тивд монгол тоглогчдоо таниулах төслийн хүрээнд 2016 оноос Унгарын “Пушкаш” академитай хамран ажиллаж байга билээ.

Энэ жил Унгарыг зорих залуу хөлбөмбөгчдийн сонгох сонгон шалгаруулалт наймдугаар сарын 5-6-нд болж, “Дэрэн” клубийн Н.Ананд, Дорнод аймгийн Г.Оюунбадрах нар тэнцлээ.

Сонгон шалгаруулалтад нийт 80 хүүхэд оролцжээ. МХБХ-ны Техникийн хэлтсийн мэргэжилтнүүд техник, ур чадвар, дасгал ойлгож буй байдлыг нь ханган дээрх хоёр хөлбөмбөгчнийг сонгожээ.

Өдийг хүртэл тасралтгүй үргэлжилсэн уг төслийн хүрээнд 2016 онд дөрөв, 2017, 2018, 2019, 2020 онуудад тус тус хоёр, нийт 12 хүүхэд Унгар улсын алдартай хөл бөмбөгийн академид суралцаад байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button