Нийгмийн
Хөвсгөлийн наадамд Ц.Содномдорж арсланг барилдуулахгүй гэсэн санал гаргажээ

Хөвсгөл аймгийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаан өнөөдөр 11:00 цагт эхлэх учиртай байлаа. Тус наадамд улсын цолтой, өөр аймгийн бөхчүүдийг бүртгэхгүй гэсэн Засаг даргын шийдвэр гаргаж байж.
Гэвч улсын арслан Ц.Содномдорж, улсын начин Давааням нарын улсын цолтой цөөнгүй бөхийг бүртгэсэн нь үл ойлголцол үүсгэжээ. Улсын харцага Г.Ганхуяаг нарын тэргүүтэй бөхчүүд Ц.Содномдорж арсланг наадамдаа барилдуулахгүй гэсэн санал гаргалаа. Өөр аймгийн бөхчүүдийг Хөвсгөлийн наадамд дагуулж ирсэн, зарим нэг бөхийг дэмжихээр ирсэн гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Улмаар Хөвсгөл аймгийн наадамд улсын цолтой бөхчүүдийг барилдуулах эсэхийг нууцаар санал хураан шийдэхээр болжээ.
Яг одоо бөхчүүдээс санал авч байна.
Л.ГЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аймгийн барилдаан аймагтаа сайхан.