ДЭЛХИЙ

Си Жиньпин, Дональд Трамп нар мягмар гарагт утсаар ярьжээ

Д.Трамп удахгүй болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Си Жиньпинтэй уулзаж, хоёр талын харилцаа болон тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Мөн тэрбээр, АНУ, БНХАУ хэлэлцээр байгуулахыг харахыг дэлхий нийт хүсэж байгаа гэж хэлсэн байна.

Үүний хариуд Си Жиньпин Хятад-АНУ-ын харилцаанд сүүлийн үед бэрхшээл тулгарсныг онцлоод, цаашид хоёр орны удирдагчдын хүрсэн тохиролцооны дагуу бие биеэ хүндэтгэн харилцан ашигтай байх зарчимд тулгуурласан хамтын ажиллагаа, тогтвортой байдлыг бий болгох хэрэгтэй хэмээн хэлжээ. Мөн тэрбээр Д.Трамптай Осака хотноо уулзахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

“Их 20”-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт Японы Осака хотноо зургадугаар сарын 28, 29-нд болно.

Д. ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button