ДЭЛХИЙ

Курилын арлуудад 5,0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Лхагва гарагт буюу өнөөдөр /2021.08.11/ Курилын арлуудын ойролцоо 5,0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Өмнөд Сахалины газар хөдлөлтийн станцын дарга Елена Семенова “РИА Новости” агентлагт мэдээлжээ.

"Наймдугаар сарын 11-ний 3:27 цагт /Москвагийн цагаар мягмар гарагийн 20.27) 69 километрийн гүнд 5,0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо" гэж Семенова мэдээлсэн.

Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдэрсэн гэх ямар нэгэн мэдээлэл ирээгүй гэв. Газар хөдлөлтийн төв Симушир арлын зүүн хэсэгт болсон байна.

Мөн, мягмар гараг /2021.08.10/-т 23:08 (Москвагийн цагаар 15.08) цагт 54,1 км-ийн гүнд бас 5,1 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд голомт нь Малокурильск хотоос зүүн зүгт 119 км-т юм байна.

(Эх сурвалж: ria.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button