Нийгмийн

УБТЗ-аас 1.4 тэрбумын хаус авч чадаагүй Л.Пүрэвбаатар эхнэрийнхээ хуучин лексус 570-ыг УБТЗ-д “ШАХЖЭЭ”

2014-2016 оны хооронд УБТЗ-ын даргаар хоёр жил ажиллаж байсан Л.Пүрэвбаатар гэгч хоёр ч асуудлаар шүүхдэж, олон нийтийн анхааралд өртөж байв. Нэг нь түүний даргаар ажиллаж байх үед амьдарч байсан албаны үнэтэй хаусын маргаан.

-ТЭРБЭЭР УБТЗ-ЫН МЭДЛИЙН 1.4 ТЭРУМЫГ ХАУСЫГ АВАХ ГЭЭД ЧАДААГҮЙ-

Тэрбээр хоёр жил даргаар ажиллахдаа “УБТЗ” ХНН-ын хөрөнгөөр Зайсанд 1.4 тэрбум төгрөгийн үнэтэй 370 метр квадрат таун  хаус худалдан авч, эзэмшиж байсан юм. Гэхдээ ажлаа өгөхдөө энэ орон сууцаа авч үлдэнэ хэмээсэн. Харин  “УБТЗ” ХНН -ийн зүгээс  хууль бус үйлдэл хэмээн үзэж шүүхэд хандсанаар гурван шатны шүүхийн шийдвэрээр  уг хаусыг нь чөлөөлөх шийдвэр гарсан байдаг.

Гурван ч шатны шүүхийн шийдвэрээр чөлөөлөх шийдвэр гарсан ч Л.Пүрэвбаатар нэлээд гүрийсэн. Ингээд 2019 оны зургадугаар сарын 24-нд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас албадан чөлөөлсөн юм. Тэрбээр алдсан орон сууцаа эргүүлэн олж авах гэж дахин шүүхэд хандсан нь энэ бөгөөд дахин гурван шатны шүүх хурлын шийдвэрээр ялагдаж, орон сууцгүй үлдсэн.

-УБТЗ-Д ЭХНЭРИЙНХЭЭ ХУУЧИН МАШИН ШАХСАН ХЭРГИЙГ НЬ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОВ-

Тэгвэл түүний холбогдож, шүүгдсэн нөгөө нэг хэрэг нь тэрбээр УБТЗ-ын даргаар ажиллаж байхдаа албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж байгууллагад их хэмжээний хохирол учруулсан хэрэг юм.

Эл хэргийг нь энэ оны нэгдүгээр сард Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд Өршөөлийн хуульд хамруулж эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн юм. Тэгвэл эл хэргээс үүдэж хохирсон УБТЗ-ын зүгээс гомдол гаргаж, давж заалджээ. Давж заалдах шатны шүүх өнгөрсөн долдугаар сарын 06-нд шийдвэрээ гаргасан. Ингэхдээ Өршөөлд хамруулж хэрэгсэхгүй болгосон гэснийг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгов хэмээн өөрчилсөн байна.

-ЭХНЭРИЙНХЭЭ МАШИНЫГ ӨӨР ХҮНИЙ НЭР РҮҮ  ШИЛЖҮҮЛЭЭД, УБТЗ-ТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ-

Тэгвэл Л.Пүрэвбаатар албаны эрх мэдлээ урвууж, УБТЗ-д яг ямар хохирол учруулсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл олон нийтэд ил болоогүй.Тиймээс энэ удаа түүний эл хэргийг мэдээлж байна.

Л.Пүрэвбаатар нь “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-ын даргаар ажиллаж байхдаа “Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн ...гэрээ байгуулах... үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”-ийг хориглоно гэсэн хэм хэмжээг зөрчиж, өөрийн эхнэр С-ийн захирлаар ажилладаг “Нимонс” ХХК-ийн өмчлөлийн Лексус-570 загварын 00-36 УНТ улсын дугаартай автомашиныг хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор иргэн Э-гийн нэр дээр 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр шилжүүлсэн байдаг.

Ингээд 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр буюу яг тэр өдрөө иргэн Э-тай “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-ыг төлөөлж Лексус-570 загварын автомашиныг 153.000.000  төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан, уг автомашиныг худалдан авсан байдаг.

Өөрөөр хэлбэл, Л.Пүрэвбаатар гэр бүлийн гишүүддээ давуу байдал үүсгэж, байгууллагыг хууран мэхлэх аргаар өөр хүний нэр дээр машинаа шилжүүлж “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-д зах зээлийн ханшнаас өндөр үнээр хуучин чанарын доголдолтой автомашин нийлүүлсэн болж таардаг. Улмаар сүүлд энэ хэрэг нь ил болоход 139 саяын үнэлгээтэй машинаа 153 саяар зарсан учраас зөрүү болох 14 орчим сая төгрөгийг УБТЗ-д төлөн байдаг. Түүнчлэн УБТЗ-ын гэрчүүд эл худалдан авалтыг хийхдээ байгууллагын үнийн комиссоор ороогүй гэдгийг мэдүүлж байв.

Ийнхүү УБТЗ-ын даргаар хоёр жил ажилласан энэ эрхэм энэ байгууллагаас авлагатай мэт ийн аашилж байсан нь инээдтэй, бас харамсалтай.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Яахаараа Пүрэвбаатрын машин 139 сая, Энхсайханы авсан машин 65 сая байх ёстой болчдийн

Зочин
Зочин

ман намынх үнэтэй байдагийн

Buyanaa
Buyanaa

UBTZ aas absan mashinaa butsaagaad beleglebel sain bnaikhaa buyam bodotagoyo
Ukhekh dee UBTZ ees absan munguu abaad yabkhguidee

Zochin
Zochin

Yasan hanaj tsaddaggui 2 be.ichmeer ym

иргэн
иргэн

Энхсайхан 65 саяар машин авсан хэргээр хорих ял авч шоронд суусан

Зочин
Зочин

Purevbaatar ANy hun sh dee

cialis compare viagra
cialis compare viagra

Compra De Viagra On Line

viagra chemical composition
viagra chemical composition

Celebrex 200 Mg Online Pharmacy

buy cialis usa
buy cialis usa

how to get viagra online

Prednisone
Prednisone

Wellbutrin

Priligy
Priligy

Viagra Substitutes That Work

generic for cialis
generic for cialis

Viagra Versandapotheke

gabapentin 800 mg
gabapentin 800 mg

Super Viagra

buy cialis online using paypal
buy cialis online using paypal

Daily Use Cialis Without Prescription

Холбоотой мэдээ

Back to top button