Б.Болортуяагийн багш С.Мөнхсүх: Хүрэл медаль авахад нь уйлчих гээд байсан

Токиогийн олимпод оролцсон манай тамирчдын сүүлийн хэсэг эх орондоо ирж байна.
Бид тамирчдыг хүлээж буй ар гэрийнхэн болон багш нартай нь уулзаж, ярлцаж байна.
Чөлөөт бөхийн төрлөөр хүрэл медаль хүртсэн ОУХМ Б.Болортуяагийн багш С. Мөнхсүх хэлэхдээ "Б.Болортуяаг медаль авахад нь уйлчих гээд байсан. Монголын эмэгтэй баг хүчтэй. Хүрэл медалийн төлөө барилдахад нь би зөвлөгөө өгөөгүй. Энэ амжилтыг би эхлэл гэж харж байна. Анх Б.Болортуяа, бас хэдэн тамирчин охид над дээр ирэхдээ жүдо бөхийн дүүргийн аварга байхдаа ирж байсан. Ингээд хоёр жил орчим чөлөөт бөхөөр хичээллэж байгаад жүдо рүү буцна гэсэн. Тэгэхээр нь аав ээж рүү нь ярьж бүгдийг нь цуглуулаад хэлсэн. Жүдо руу орвол дахиж буцах аргагүй шүү гэдгийг нь. Ингээд аав ээж нь чөлөөтдөө үлдээнэ гээд үлдсэн дээ." гэв.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.