НИЙГЭМ

“Эрүүл мэндийн зам”-ын хучилтыг хийж байна

Дэлхийн бусад улс үндэстэн, хотын хувийн хэвшлийн ажилтнаас эхлээд төрийн ажилтан хүртэл унадаг дугуй хэрэглэж хэвшсэн байдаг. Тэгвэл Баянзүрх дүүрэгт энэ жилдээ багтааж 6.5км дугуйн замтай болгохыг зорьж, иргэдээ эдийн засгийн хэмнэлттэй, эрүүл мэндэд ээлтэй, зөв амьдралын хэв маяг руу уриалсан “Эрүүл мэндийн зам”-тай болгохоор зорьж байгаа юм.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн 1,3,4,5,6,13,14,22 дугаар хорооны нутаг дэвсгэр Энхтайвны өргөн чөлөө МУБИС-ийн уулзвараас Зүүн 4 зам хүртэлх 1,5 км, Зүүн 4 замын уулзвараас Офицеруудын уулзвар хүртэлх 2,3 км дугуйн зам шинээр хийх ажил үргэлжилж байна. Хийж гүйцэтгэсэн ажлын хувьд тохиромжгүй хөрс хуулсан, хог хаягдлыг ачиж, хуучин явган замын хавтанг өмчлөгч талд нь шилжүүлэн, далангийн индүүгээр суурь хөрс хүчитгэж замын 1 дүгээр үе дайрган суурийг хийж, хучилтын ажлыг эхлүүлсэн байна. Уг ажлыг “Драгон Бридж” ХХК хийж гүйцэтгэж буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button