Нийгэм мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуулын уулзвар хүртэлх зам засварын ажил өнөөдөр эхэллээ

Энэ жил Улаанбаатарын хотын гол болон туслах гээд нийт 13 замд засвар, шинэчлэл хийхээр болжээ. "Намъянжугийн гудамжны Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх замын хашлагыг сольж, иж бүрэн засварлана. Уг замын засварын ажил өнөөдрөөс эхэлж байна.

Амгалангийн буюу Ботаникийн эцсээс Гачуурт хүртэлх зам энэ сарын 7-ноос эхэлнэ. Эдгээр замын засварын ажил тавдугаар. сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.Зам засварын үеэр хашлага солих, инженерийн шугам сүлжээний худгийн таг өндөрлөх, асфальтан хучилт хийгдэх юм.

Нийслэлийн зургаан дүүргийн замын нүхэн эвдрэлүүдийг энэ сарын 10-наас засна. Одоогоор шөнийн цагаар нүхэн эвдрэлийг шороогоор дүүргэх, хүйтэн, хучилт хийх хөрөөдөх ажлууд хийгдэж байна. Энэ сарын 10-наас асфальт үйлдвэрүүд ажиллахаар нүхэн эвдрэлүүдийг бүрэн засах юм" гэсэн мэдээллийг Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар өглөө.

13 байршлын замыг засахдаа хашлага суурилуулах, инженерийн шугам сүлжээг хүчитгэх ажлуудыг шөнийн цагаар хийх аж. Харин хучилтын ажлыг амралтын өдрүүдэд хийх бөгөөд зам хаахаас долоо хоногийн өмнө иргэдэд мэдээлэх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button