МАН-ЫН ГАЛЗУУРАЛ: Өөрсдөдөө зориулан мөнгөн дэвсгэрт гаргасныг эхнэр, хүүхэд нь үрж явна

МАН-ын галзуурал бүр утгаа алдлаа. Улсынхаа төв банкийг гараараа зангаж хөдөлгөөд л Ардын хувьсгалын 100 жилийн ойдоо зориулан дурсгалын 10,000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг гаргаж эхэлж. Тун удахгүй гүйлгээнд хүчин төгөлдөр орж эхлэх эл мөнгөн дэвсгэртийн дээжээс эхнэр, хүүхэд нь бүр үрээд эхэлчихсэн яваа аж.
Энэ шинэ мөнгөн дэвсгэртийн нүүрэн талд “Ардын хувьсгалын 100 жилийн ой” гэсэн лого, баруун доод хэсэгт 3D хэмжээст морьтон баатар байрлуулж. Мөн баруун, зүүн ирмэгт харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан долоон ширхэг ташуу зураасан товгор таних тэмдэг оруулсан байна. Харин ар талд нь Д.Сүхбаатар жанжины хөрөг болон хэлсэн алдарт үгийг оруулж, “Ардын хувьсгал 100 жил” гэсэн бичвэр байрлуулжээ. Хэт ягаан туяаны гэрэлд тодорч харагдах соёмбо, Монгол Улсын газрын зургийг тус, тус байрлуулсан байна.
100 жилийн ойгоор халхавчлан мөнгөн тэмдэгтийг элдэвлэж, зарлалын самбар шиг болгосон нь энэ.
Уг нь Төв банкны тухай хуулийн 7.2-т "Монгол Улсын мөнгөн тэмдэгт нь цаасан болон зоосон хэлбэртэй байна. Мөнгөн тэмдэгтийн хэв загварыг УИХ-аас батална” хэмээн заасан байдаг.
УИХ-ын хаврын чуулган завсарлаад өчнөөн удсан. Завсарлахаас өмнө ч ийм мөнгөн тэмдэгтийн хэв загварыг ярьсан удаагүй. Тэгэхээр төрийн эрхийг барьсан гээд үндэсний мөнгөн тэмдэгтээр хүртэл оролдож элийрсэн болж таарах нь. Цар тахлын улмаас эдийн засаг нь сэхээнд орж, өчнөөн аж ахуй нэгжүүд нь өвдөг сөхөрчихсөн босох ч тэнхэлгүй хэвтэж байдаг. Ийм байхад өөрсдөдөө зориулан мөнгө хэвлэж түүнийг нь эхнэр, хүүхдүүд нь үрж явах нь огиудас хүрэм галзуурал мөнөөс мөн.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ардчиллын дүр эсгэгчид ард түмнийг талцуулж таалагдаагүй зүйлээ мушгин гуйвуулж улстөр хийдэг. Монголын Ардын Хувьсгал нийт ард түмний хамгийн бахархалт баяр мөн. Иймээс 100 жилд нэг удаа дурсгалын мөнгөн дэвсгэрт гаргахад буруу зүйлгүй. Ахмад үеийн энэ аугаа үйлс Монголын хөгжлийг 100 жил тодорхойлж байгааг буйлсан дээрэмчид л үгүйсгэнэ
Odoo eruusuu yamar neg umiig khiikhdee khuulu muuli barimtlana gj baikhaa bolison shyy dee. Uul n' ene Khyrelsykh, Zandanshatar metiin nukhdyyd turiin alband khuuchin mundag akmaduudaaraa beltgegdsen l gj bodood bsan ene baidlaas n' kharakhad ygyi um shig bnoo. Muu yumiig n' surch bsan um bailgyi dee.
Гутаах гэжоролдсон тэнэг шаар вэ
Худлаа, нэг юм худал тавингуут нөгөө оркууд нь сэвчих юм, мэдээллээ нягталж, анализ дүгнэлт ямар чадваргүй оюуны тураалтай нөхдүүдийг их ашиглах юм.
УИХаар ороогүй батлаагүй гэж байсан. Хэрэв гүйлгээнд орсон бол хуурамч гэсэн үг. Батлагдаагүй мөнгө батлагдаагүй мэдээлэл
СҮХИЙН МАЛГАЙ 8 ДУГААР БОГДООС ШАГНАСАН 4 ДҮГЭЭР ЗЭРГИЙН ТАЙЖИЙН ЖИНС НЬ ХАА БАЙНАА КОМНИСТУУДАА.ИЧИГ ИЧИГ.
СҮХИЙН МАЛГАЙ 8 ДУГААР БОГДООС ШАГНАСАН 4 ДҮГЭЭР ЗЭРГИЙН ТАЙЖИЙН ЖИНС НЬ ХАА БАЙНАА КОМНИСТУУДАА.ИЧИГ ИЧИГ.