НИЙГЭМ
ТАНИЛЦ: Зүүн дөрвөн замын уулзвар нээгдтэл автобуснууд ингэж явна

Зүүн дөрвөн замын уулзварын хөдөлгөөнийг наймдугаар сарын 12-16-ны хооронд хязгаарлаад буй. Энэ хооронд засвар шинэчлэлийн ажил хийж байгаа юм.
Тэгвэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд орсон энэ өөрчлөлтийн улмаас нийтийн тээврийн 24 чиглэл өөрөөр явж, троллейбусны гурван чиглэл түр зогсоод байгаа юм. Чиглэл нь түр өөрчлөгдсөн 24 автобусны чиглэлийг танилцуулъя.
- Ч:1 "5 шар - Офицеруудын ордон” /цахилгаан/
- Ч:2 "Шархад - МУБИС - 3,4 -р хороолол”
- Ч:3 "Зүүн салаа - Халдвартын эмнэлэг”
- Ч:10 "Ганц худаг - Сансар - Баянмонгол хороолол -Мишээл экспо /Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төв”
- Ч:17а "Баруун 4 зам - Их тойруу - Зүүн 4 зам - Нарны зам”/их тойрог/
- Ч:17б "Баруун 4 зам - Нарны зам - Зүүн 4 зам - Их тойруу” /их тойрог/
- Ч:19а "Цагаан давааны задгай- Офицеруудын ордон - Сансар” /зүүн тойрог/
- Ч19б "Цагаан даваа задгай - Сансар - Офицеруудын ордон” /зүүн тойрог/
- Ч:26 "Тоосгоны үйлдвэр - Ботаник - Жанжин клуб”
- Ч:29 "Сэлбэ амралт - МУБИС - Вокзал” /экобус, цахилгаан, том овор/
- Ч:31 "Улиастай - Баянбүрд - Зам гүүрийн автобааз”
- Ч:32 "Улиастай - Баянмонгол хороолол - ТЭЦ 3”
- Ч:33 "Шархад - 7 буудал - Зунжин худалдааны төв”
- Ч:37 "Улаанхуаран - 4 хороолол”
- Ч:40 "Мах импекс - Тэнгис кинотеатр - Улаанхуаран”
- Ч:41 "Баруун салаа - Их тойруу - Халдвартын эмнэлэг”
- Ч:49 "1-р хороолол - Модны 2 - МУИС - Дүнжингарав худалдааны төв”
- Ч:50 "Улаанхуаран - Мишээл экспо”
- Ч:51 "3,4 хороолол - МУИС - Дүнжингарав худалдааны төв”
- Ч:59 "ХМК-Офицеруудын ордон” /цахилгаан , их багтаамж/
- Ч:61 Офицеруудын ордон-МУБИС-120 мянгат-Алтай хотхон-Мишээл экспо
- Ч:64 "Цагаан давааны задгай - Офицеруудын ордон- Халдвартын эмнэлэг”
- Ч:65 "Зайсан-Офицеруудын ордон”
- ХО:2 "Шарга морьт - Дүнжингарав худалдааны төв”
Харин түр зогсолт хийх 3 чиглэлд:
- Т:2 "5 шар - Ботаник”
- Т:4 "Ботаник - Вокзал”
- Т:5 "3, 4 хороолол - Офицеруудын ордон” багтаж байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.