5:9 ХУВИЛБАР: Намар дахин хөл хорио тогтоож, вакцингүй хүүхдүүд хүндээр өвчлөх үү
ЕБС-иуд энэ намраас эхлэн тав хоног танхимаар, тав хоног цахимаар хичээллэх болсон. Харин энэ стратегийг шүүмжлэх хандлага дийлэнх буй. Үүний цаана яг ямар шинжлэх ухааны тооцоо, үндэслэл байгаа нь олон нийтэд ойлгомжгүй байна.
ИРГЭД: ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ БОЛОВСРОЛД САНАА ЗОВЖ БАЙНА
Гэхдээ иргэд одоо хүүхдүүдийнхээ боловсролд санаа зовниж эхэлжээ. Коронавирусийн цар тахал гарч, хичээл цахим хэлбэр шилжсэнээс хойш хоёр жил өнгөрсөн. 2019 оны намар нэгдүгээр ангид орсон сурагчид тэр жилдээ хөл хорионд орсоор, энэ намар гуравдугаар ангид элсэж байгаа юм.
Цахим буюу теле хичээлийн үр дүн хангалтгүй. Түүнчлэн хөдөө орон нутагт суугаа болон цахилгаан, сүлжээнээс алслагдсан хүүхдүүд хичээлдээ “сууж” чадаагүй. Ийм ч учраас эцэг эхчүүд өдгөө танхимын хичээлийг хүсэж байна. Харин халдвараас айх сэтгэхүй нийт иргэдийн дунд багасаад буй билээ.
Бид энэ асуудлаар олон нийтийн байр суурийг сонсоход ийм байна. Тэд танхимын хичээл эхлүүлэх нь зөв гэдэгт санал нэгдэж байлаа. Харин ЕБС-ийн сурагчид хичээлийн хоцрогдол ихтэй буйгаа онцолж, танхимын хичээлийг дэмжиж байв. Үүний дээр “Хэрэв халдвар авчихвал гэр бүлдээ тараана. Тэгэхээр ойлгоогүй зүйлээ танхимын хичээлийн үеэр асуугаад, бусад үед нь гэртээ бие дааж хичээллэх энэ страгеги халдварын эрсдэл талдаа таалагдаж байна” гэх сурагчид ч байв.
“КОРОНАВИРУС ТАВ ХОНОГ АМРАХ ЮМ УУ”
Эцэг эхчүүд, сурагчид хаана хаанаа танхимын хичээлийг хүсэж байгаа ч тав, тав хоногоор ээлжлэх стратеги нь тэдний гайхшийг төрүүлж буй гэлтэй. Тухайлбал, сургалтын чанарт сөргөөр нөлөөлөх, “Өөх ч биш, булчирхай ч биш болох” вий гэх болгоомжлол байна. Оронд нь нэг мөр танхимын сургалтад шилжье гэцгээх. Эсвэл намар хичээл эхэлбэл халдвар ихээр тархаж, дахиад хөл хорих нөхцөл үүсэх вий гэж эрсдэл тооцох хүмүүс ч байна.
Нөгөө талаар улс төрчид ч зорилготойгоор эл шийдвэрийг харлуулах тал байх. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Коронавирус тав хоног амрах юм уу” гэж элэглэсэн нь анхаарал татсан. Тэгвэл үнэхээр өөр хувилбар байсангүй юу. Эсвэл үнэхээр муу стратеги уу.
ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛ: ЕС ХОНОГТ ХАЛДВАР АВСАН ЭСЭХЭЭ МЭДЭХ БОЛОМЖТОЙ
Энэхүү танхим, цахим ээлжлэх хувилбарыг УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл тодорхой үндэслэлүүд дээр суурилж, боловсруулсан. Тэр дундаа МУИС-ийн Физикийн тэнхимийн багш нар халдварын нууц үеийн хугацаа, нэг сурагч халдвар авбал бусдадаа тараах эрсдэлийг бодолцож, энэ хувилбарт хүрчээ.
Энэ талаар эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, дэд Профессор Д.Улам-Оргих болон М.Отгонбаатар багш нартай холбогдож тодрууллаа. Тэдний хэлж буйгаар таван өдөр танхимаар хичээллээд, дараагийн таван хоног болон дөрвөн амралтын өдөртэйгөө нийлээд есөн өдөр гэртээ байх нөхцөл үүсэж байгаа аж. Иймд тав, тав гэхээс илүү тав, есийн стратеги гэвэл нийцтэй.
Халдварын нууц үеийн хугацаа харилцан адилгүй байдаг ч эрдэмтдийн хувьд шинж тэмдэг илэрч, өөрийгөө коронавирус туссан эсэхийг дараах ес хоногтоо мэдэх боломжтой гэж үзжээ. Хэрэв мэдэж чадвар өөрийгөө тусгаарлаж, бусдад эрсдэл авчрахаас сэргийлж чадна.
Тухайлбал Д.Улам-Оргих “Танхимын хичээлийг алгасахгүй орвол ангиараа өвдчихвөл яах вэ гэхчлэн эрсдэлүүд гарч ирнэ шүү дээ. Хэрэв нэг ангийг хоёр хувааж, танхимд бөөгнөрөх хүүхдүүдийг тоог цөөллөө гэхэд маш олон ээлжээр хичээллэх болчихно. Нөгөө талд халдварын нөхцөл байдал зүгээр болчихсон юм шиг шууд хичээл эхэлчихвэл яах вэ, сурагчдыг өвчтэй ч гэсэн хичээлдээ ирээд бай гээд суулгаад байх уу. Ийм мэт маш олон янзын хувилбаруудыг бодолцож, тэр дундаас хамгийн давуу талтайг нь сонгосон.
Гэтэл хүмүүс сэтгэлийн хөдлөлөөр хандаж байх шиг. Өвчин гарвал бөөнөөрөө дахиад л хөл хорионд орно. Тэгэхээр энэ бол танхимаар хичээллэх хамгийн олон цагтай, өвчин тархах хамгийн бага боломжтой хувилбарыг л тооцоолж үзсэн стратеги.
Дээрээс нь вакцин хийлгээгүй 12-оос доош насны хүүхдүүд байна. Хүүхдүүд ханган тусаад эдгэж байгаа л даа. Гэхдээ эдгэлээ ч дараа нь маш их хор нөлөөтэй. Тархи толгой өвддөг болж, эрхтэн системд нь сэв нөлөө үлдэж байна. Энэ хамгийн аюултай эрсдэл нь болоод байна” хэмээсэн юм.
НАМРЫН ЭРСДЭЛ: ДАХИН ХӨЛ ХОРИО БА ХҮҮХДҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНД
Тэгэхээр нэг талд танхимаар хичээллэхийг хүссэн олон нийтийн шаардлага. Нөгөө талаас эрдэмтдийн дахин хөл хорионд орох вий, вакцин хийлгээгүй хүүхдүүд олноор өвдөж, эрүүл мэндэд нь сэв суух вий гэсэн эмээлт зэрэгцэж байна.
Энэ нь халдварын нөхцөл байдал дээрдэх, санаа амрах болоогүй гэдгийг эрдэмтэд тооцоолж буйг илтгэж байх шиг. Тэгэхээр эрдэмтэд аль болох танхимаар хичээллэх цагийг хангасан, нөгөө талаар халдвар бага тархах бололцоог оруулсан ийм хувилбарыг эрдэмтдийн зөвлөл санал болгожээ.
Үүнийг урьд, урьдны хөл хориогоор ч Засгийн газарт санал болгож байсан талаар эх сурвалж мэдээлсэн юм. Өөрөөр хэлбэл эрдэмтэд үүгээр явъя гэж жилийн өмнөөс судалж, нэгдсэн шийдвэрт хүрсэн байна. Гэвч 100 хувь танхимаар хичээллэх шийдлийг гаргасан нь сурагчдын боловсролд хоёр жилийн ухралт авч ирсэн гэлтэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
hol horio togtoo
ДЕЛЬТА ХУВИЛБАР МЭТИЙН ИЛҮҮ ХОРУУ ЧАНАР ИХТЭЙ ВИРУС ТАРХАЖ БГА ЭНЭ НӨХЦӨЛД ХҮҮХДҮҮДИЙГ ТАНХИМААР ОРУУЛНА ГЭВЭЛ ЭНЭ НЬ ХҮҮХДҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД ШУУД ЗАНАЛХИЙЛСЭН ХАРГИС ҮЙЛ АЖИЛГАА БОЛНО. ТУХАЙН УЛСАД ХАЛДВАРТ ӨВЧИНИЙ ҮЕД ЯАХ ЁСТОЙГ ХУУЛИАР ЗОХИЦУУЛСАН БАЙДАГ БАЙХ ТҮҮНИЙГЭЭ Л ДАГА ҮГҮЙ БОЛ ЭНЭ НЬ ЦАР ТАХАЛЫН ДАРАА ГЭМТ ХАРЭГ БОЛНО ШҮҮ ДЭЭ.
Хичээл сург�##�т үгүй бол бид Монгол нэртэй сармагчин болно.
манай Эрдэмтэд таамаглаж МАН ЗГ дагаж буй Ухаантай, Хэрвээ Танхимаар хичээллэж байгаад Сурагчидын дунд х�##�двар тарж улмаар Гэр орондоо х�##�даах Ноцтой Үр дагавар дагуулав�##� Яах уу, Манай Эрдэмтэдийн баг ямар Суд�##�гаан дээр үндэслэж ийм шийдвэрт хүрсныг ойлгох ухаан хайрлана уу, Энэ Вирус МАН ЗГ Эрдэмтэдийн багаас Ухаантай хурдан Хувирах чадвартай ш дээ,