
Цагдаагийн ажилтнуудтай зөрчилдсөний улмаас нас барсан 29 настай Стивен Дольчеморын бэлэвсэн эхнэр Трентон хотын удирдлагууд болон хууль сахиулах байгууллагыг шүүхэд өгсөн гэх мэдээлэл байна.
Дольчеморын бэлэвсэн эхнэр цагдаа нар баривчлагааны үеэр зүй бусаар хүч хэрэглэсэн гэж үзэж байгаа юм. Стивен Дольчемор өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 3-нд эмнэлгийн ойролцоо нас барсан. Тэрээр сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай байсан бөгөөд энэ байдал нь хууль сахиулагчдын анхаарлыг татсан гэж эх сурвалж мэдээлэв. Цагдаа нар түүнд эмнэлгийн тусламж үзүүлэхийн оронд хүч хэрэглэсэн байна.
Баривчлах явцдаа цагдаа нарын нэг нь Стивенийг хүзүүнээс нь барьж, өөр нэг цагдаа хөлнөөс нь барьж, гэдэс рүү нь цохисон гэж байгаа юм. Дараа нь тэд хохирогчийг өвдөглөн дарж, гарыг нь гавласан аж. Дольчемор амьсгалж чадахгүй байна хэмээн хашгирч, тусламж дуудсан гэж байгаа. Үүний улмаас Дольчемор ухаан алджээ. Цагдаагийн ажилтнууд түүнийг аврах гэж оролдсон ч тэр аль хэдийн амьсгал хураасан аж. Нью-Жерси мужийн цагдаа нарын харгис үйлдлийн дүнд Стивен Дольчемор 29 насандаа амиа алдсан юм.
Оросын Санкт-Петербургийн бизнесмен Евгений Пригожины оролцоотойгоор үүсгэн байгуулагдсан Оросын Хэлмэгдүүлэлтийн Эсрэг Тэмцэх Сан энэ хэргийг сонирхож эхэлсэн байна. Энэ хэргийн талаар сангийн албан ёсны “Telegram” суваг дээрээ мэдээлжээ. Сангийн ажилтнууд хэргийн нарийн ширийн зүйлийг судалж, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон Ерөнхий прокурор Меррик Гарланд нараас тодруулга авахыг шаарджээ.
Шаардлагатай бол Нью-Жерси мужийн цагдаа нарын гарт амиа алдсан америк залуугийн гэр бүлд хууль эрх зүйн болон мэдээллийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа Оросын хүний эрхийг хамгаалагчид тэмдэглэжээ.
(Эх сурвалж: politexpert)















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.