Нийгмийн

Цахим хичээл багш нарыг туйлдуулж, ирээдүйн баялаг бүтээгчдийн суурийг “ганхуулах нь”

Монгол Улсад коронавирусийн цар тахал бүртгэгдэж эхлээд найман сар боллоо. Энэ хугацаанд эмч, онцгой, цагдаа нар тэргүүн фронт хэмээгдэж ард түмнийхээ хүндлэлийг хүртсээр ирсэн юм. Энэ нь ч аргагүй. Тэд өнөөдөр цар тахалтай амь биеэрээ тулж буй. Харин цар тахлаас гарах үр нөлөөг боловсролын салбарынхан үүрч явна. Үндсэндээ боловсролын салбар, багш нар тэдэн шиг л туйлдаж буй.

Иймд бид боловсролын салбар тэр дундаа бага ангид хүүхдүүдийн суурийг тавьж байгаа багш нараас цар тахлын үеийн хүндрэлийн лавласан юм. Улаанбаатар хотод хотын төвийн сургалт, хотын захын сургалт эрс ялгаатай байдаг. хамгийн гол өөр байлгадаг хөшүүрэг нь тэдний амьдарч буй орчин юм. Тиймээс хотын захын буюу Дамбадаржаагаас цааш Бэлх, Сэлхэд байрладаг 71-р сургуулийн бага ангийн багш М.Пүрэвсүрэнгийн байр суурийг сонслоо.

Түүний дааж авсан анги энэ намар хоёрдугаар ангид дэвшинэ. М.Пүрэвсүрэн багш 50 гаруй настай. Ирэх жил тэтгэвэртээ гарах гэж буй. Олон жил анги удирдсан бага ангийн багшаар Улаанбаатар хотын 71-р сургуульд багшилсан. Цар тахлаас өмнөх хугацаанд хичээл заана гэдэг түүний хувьд гаргууд хийдэг ажил нь байв. Харин хоёр жилийн өмнөөс хичээл цахим хэлбэрт шилжиж, түүнд асуудал тулгарав. Дааж авсан анги нь 48 хүүхэдтэй. Тэд нь ам бүл олонтой айлын хүүхдүүд бөгөөд хамгийн багадаа дөрвөн хүүхэдтэй айлын нэг нь гэв. Олон хүүхэдтэй айл гар утсаар цахим хичээлд орж суух хүндрэлтэй. Энэ хавь хотын захын хэсэг буюу Дамбадаржаагаас цааш Бэлх, Сэлх хэсгийн хүүхдүүдийг хамардаг.

Ерөнхийдөө амьжиргааны түвшин доогуур, техник хэрэгсэл муутай. Тиймээс цахимаар хичээллэх нь бидэнд их хэцүү байдаг. Манай энэ хавьд хотын төв хэсэг, орон сууц шиг юнивишн, скаймедиа зэрэг интернет сүлжээ холбогдоогүй. Багш сурагчгүй утсаараа өдөр бүр дата авч хичээлд орно. Зарим хүүхдүүдэд маань интернет ордог утас, хэрэгсэл огт байхгүй. Тэгш хамруулахын тулд зарим руу нь утгаар хичээл заах үе ч бий. Энэ мэт ажиллахаар маш их цагийг нэг хүүхдэд зарцуулдаг. Тулж ажиллахгүй л бол хэн нэг нь орхигдоно.

Энэ хавар миний хувьд бүх дархлаагаа унатал эрч хүчээ зарсан. Нүдний хараа муудаж өвддөг боллоо. Хичээл дуусгаад л коронавирусээр өвчилж зунжин эмчилгээ хийлгэсээр байна. Нэгдэхээс ажилдаа орно. Хичээлийн хоцрогдол сарын давтлага өг гэсэн. Нэг сард тэр олон сарын хичээлийг давтах боломжгүй. Ангийн 48 хүүхдээс 20 нь гайгүй. 10 нь тааруу, 10 нь бүр тааруу хүүхдүүд бий. Үлдсэн хүүхдүүд ор тас сураггүй байгаа тухайгаа ярилаа. Харин хотын төвийн гэж хэлж болохоор СУИС-ийн хойно байрладаг дөрөвдүгээр сургуулийн бага ангийн багш нараас байр суурийг нь сонслоо.

МАНАЙ АНГИЙН ХАМГИЙН САЙН СУРЛАГАТАЙ ХҮҮХЭД ДӨРӨВДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХЭДТЭЙ ТҮВШИНГЭЭР АДИЛ

С.Оюун-Эрдэнэ багш энэ жил нэгдүгээр анги авна. Өнгөрсөн хавар дааж авсан бага ангиа амжилттай дүүргэжээ. Хэдийгээр ангиа төгсгөсөн ч “Миний төгсгөсөн тавдугаар ангийнхнаас хамгийн сайн түвшинтэй хүүхэд нь стандарт дөрөвдүгээр ангийн хүүхдийнхтэй адилхан. Тааруу нь гуравдугаар ангийн түвшинтэйгээр дунд ангид дэвшиж байгаа. Цахимаар хичээллэх хэцүү л дээ. Танхимд хүүхдүүдийнхээ дэвтрийг хичээлээ тараад цаг суухад засаад дуусдаг байсан бол цахим болох үеэр шөнөжин сууж засдаг болсон. Нуруу хөшиж хөөрнө. Нүдний хараа маш их муудсан.

Энэ нь маш их цаг авдаг. Өмнө нь дэвтрийг танхимдаа цаг суухад бүгдийг нь засдаг байсан. Цахимд хүүхдүүд даалгавраа өглөөний хичээлээс өмнө үүрээр шидэх тохиолдол бий. Танхимаар таван өдөр ороод цахимаар таван өдөр орно гэсэн. Тэр бол маш утгагүй шийдвэр. Танхимаас эрсдэл аваад гэртээ очиж болно. Байн байн цуглуулаад амраагаад байвал тусахгүй гэсэн юм байхгүй. Харин түүний оронд нэг ангийн сурагчдыг хоёр бүлэгт хуваагаад хичээлийн цагаа хоёр хоёроор нь хуваасан нь хамаагүй дээр. Огт цахим хичээлгүйгээр. Нодлин намар гол хоёр тоо, монгол хэлний хичээлийг тэр жишгээр оруулсан. 

Энэ жилийн шийдвэр нь амьдралаас хол байна. Тэр хооронд эцэг эхчүүд хүүхэдтэйгээ тулахгүй. Бага ангийн сургалт эцэг эх багш сурагч гурвын хамтын ажиллагаан дээр явагдана. Хичнээн багш шахсан ч хүүхэд хичээхгүй бол хэрэггүй. Одоо зургаан настнууд цахим платформоо ашиглаж сурах гэж нэг хэсэг будилна. Тийм байж цахимаар хичээл заахаар самгардаад хүүхдүүд маант хичээлээ ойлгох болов уу даа гэж бодож байна” гэсэн юм.

БАГШААР АЖИЛЛАСАН 10 ЖИЛИЙН ХАМГИЙН АЧААЛАЛТАЙ НЬ ЭНЭ ЦАГ ҮЕ

2019 онд шинээр нэгдүгээр анги авсан ч үсэгнүүдээ бүрэн зааж дуусаагүй, хүүхдүүдийнхээ гарыг зүгшрүүлж амжаагүй байхад хөл хоорио тогтоосон. Харин Б.Батцэцэг багшийн анги энэ намар гуравдугаар ангид дэвшиж буй. Түүний ангид тааруу уншдаг хэдхэн хүүхэд байдаг бөгөөд хичээлийг сэтгэлтэй багш л заадаг. Сэтгэл гаргаж илүү их эрэл хайгуул хийж, цахим дахь цаг үетэйгээ хөл нийлж чадвал хүүхдүүд идэвхтэй болдог. Үүний тулд багшаас маш их энерги шаардана. Нүдний хараа илт муудсан. Өмнө нь хүүхдүүдтэйгээ харьцаж ном, сурах бичиг шагайдаг байсан бол өглөө сэрээд л хүүхдүүдийнхээ даалгаврыг шалгахаас эхлэн бүх юм гар утас, компьютерийн дэлгэц рүү ширтдэг болж өөрчлөгдсөн шүү дээ.

15 минутын үзүүлэнтэй хичээл бэлдэх гэж олон цаг суудаг. Манай сурагчид харьцангуй идэвхтэй оролцдог байсан. Гэхдээ огт оролцохгүй, таг болсон хүүхдүүд бий. Тэд хоцрогдол ихтэй байгаа. Манай анги 52 хүүхэдтэй. Өдөртөө Математик, Монгол хэлний нийт 100 орчим дэвтэр шалгадаг. Улсын сургууль учраас хуваарилагдаж ирсэн хүүхдийг тэнцүү хувааж аваад л ийм их хүүхэдтэй байдаг.

Л.Энх-Амгалан сайд тав хоног ажиллаад тав хоног амрах юм шиг юм яриад байгаа. Манай анги нэг ээлжиндээ 20 гаруй хүүхэд хичээллэнэ. Долоо хоногоор сөөлжинө. Хажуугаар нь цахимын хүүхдүүддээ хичээлээ заана. Хэрэгжихэд их бодитой биш шийдвэр гаргасан.

Ангийн хүүхдүүдээ урамшуулж өргөмжлөл өгч чэллэнжид дууддаг. Нэг л янзаараа хичээлээ заахаар уйдна, амархан залхана. Тиймээс давлагаа үүсгээд нэгийг нь сонгож аваад хоёрын хүрдийг унших челленжид дуудаж байна гэхээр нөгөө хүүхэд маань уншаад дараагийн хүүхдээ дууддаг. Энэ нь тэдэнд илүү сонирхолтой байдаг юм. Бүр зарим сурагч маань багшийг давлагаанд дуудаж байна гэдэг. Юмыг шинэлэг одоо цагийн хүүхдүүдийн сонирхолд чиглүүлэх нь ач холбогдолтой.

Мэдээж танхимаар хичээлээ орохгүй байхаар багшийн нүднээс далдуур бичгийн хэв зэрэгтээ ач холбогдол өгөхгүй байх тохиолдол их байгаа. Гэхдээ хүүхдийн бичгийн хэв засардаг. Багш тулж ажиллаад байхаар л болчихно.

Би багшлаад 10 жил болж байгаа. Энэ хугацаанд цар тахалтай энэ үед хамгийн ачаалалтай жилүүд өнгөрч байна гэж ярихдаа шүүгээнээсээ сурагчдынхаа хийсэн бүтээл, бичгийн хэвийг харуулав. Тэрбээр, хүүхдийн бичгийн хэв ингэж засардаг зүйл. үүнийг нь хадгалж байгаад бүр сүүлд харуулах бодолтой хэмээлээ.

ЭРСДЭЛТЭЙ Ч БИЕИЙН ХЭЛЭМЖЭЭРЭЭ ХҮҮХДҮҮДДЭЭ ХИЧЭЭЛЭЭ ОЙЛГУУЛЖ, ЗААМААР БАЙНА

Энэ жил дааж авсан анги нь хоёрдугаар ангид орох гэж буй багш С.Сэлэнгэ хэлэхдээ,

Хүүхэд бүртэй харилцахаас гадна эцэг эхчүүдтэй харилцана. Манай анги 43 хүүхэдтэй. Хоёр хичээлийн дэвтэр шалгахаар 80 гаруй хүүхдийн даалгавар шалгах болдог. Өмнө өмнөх жилүүдэд хэзээ ч ийм ачаалалтай байгаагүй. Хараа их муудсан. Өнгөрсөн жил үсэгнүүдээ бүрэн үзэж дуусаагүй байхад хорио тогтоосон.

Долоо хоног хүр яамнаас биднийг ажлаа тайлагна хэмээн мэдээ авдаг. Цалин хөлж хэвэндээ байгаа ч өдөрт олон хүүхэд рүү залгана. Дата ашиглана. Энэ зардлаа бид цалингаасаа гаргадаг. Багш нь залгаж байна гээд салгаад буцаж залгадаг эцэг эх ховор байдаг. Өмнө нь авдаг байсан цалин хэвээрээ хэр нь тодорхой хэмжээний гарах зардал их дата, нэгж гээд маш их гарлагатай байгаа. Нэгдүгээр ангийнхнаасаа хавар тайлант уншлага авсан. Ямартай ч үсэглээд үелээд уншиж байгаа. Эцэг эхийнх анхаарал сул. Огт ашиглаж чадахгүй ээж аавууд байна.

Нэг айлд олон хүүхэдтэй, хүүхдүүд нь утсаа булаацалддаг тохиолдол бий. Зарим нь ээж, аав нь ажилдаа явахаар хүүхдүүд хэрэгсэлгүй болоод үлддэг. Эцэг эх нь анхаараагүй бол хоцрогдолтой хүүхэд их орж ирэх төлөвтэй. Тиймээс анги гаргах хэрэгтэй. Хүүхдүүдийнхээ түвшинг мэдэхгүй байна. Цахимаар хичээлийг оруулмааргүй байна. Биеийн хэлэмжээрээ сурагчидтайгаа харьцаж хичээлээ заамаар байна. Хэдий эрсдэлтэйг мэдэж байна. Гэхдээ таван өдрийн зайтай танхим, цахим гэж сөөлжлөхөөр халдварлахгүй гэсэн ойлолт байхгүй шүү дээ.

Хорионд орсон гээд багш нарыг гэртээ амарч байгаа гэж бодоод байгаа. Үгүй, маш их ажилтай болсон. Хажууд нь байхаар алдаагүй бичдэг. Холдоод явахаар алдаад байдаг. Хүүхдүүдийн ойлгоцын түвшин өөр өөр байдаг. Хэн юу хийж байгааг нь танхим дундуур явж биеэрээ хянах нь зөв. Тэгж байж ойлгосон эхэхийг бүрэн мэдэх боломжтой. одоогоор хүүхдүүдийнхээ үнэн түвшинг сайн мэдэхгүй байна. Цахимаар шалгалт авахаар ээж аав нь хийгээд өгдөг тал бий. Танхимаар орно гэхээр гоё байна. Ажлаа бодож эрч хүчээ зориулаад зааж байгаа юм чинь нэг мөсөн нь сургамаар байна. Бага ангийн багш бид чинь ирээдүйн боловсон хүчингүүдийн суурийг тавьж байгаа учраас маш хариуцлагатай, сэтглтэй байхаас өөр аргагүй. Сэтгэл гаргахгүй байя гэвэл хараа муудчихаад байхад нь интернетээс илүү юм хайлгүй ойлгуулах гэснээ цахим бэлдэцдээ оруулчхаад тэрийгээ л заагаад байж болно шүү дээ.

Тиймээс багш нар үнэхээр сэтгэл гаргаж ажиллаж байгаа шүү гэдийг эцэг эхчүүд ойлгож зав чөлөөгөөрөө хүүхдүүддээ хяналт тавьж хичээлийг нь бэлдүүлж байх чухал” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-14 09:28

hutsmoi

Зочин
Зочин
2021-08-14 11:02

Хүндрэл зөндөө байнаа. Хүүхдээ ч бодмоор багшийгаа ч бодмоор. Бага ангид монгол хэл матeматик жнших хичээлүүдээ ангиар ороод бусдыг онлайнаар орох хэрэгтэй. 5 өдөр хичээллээд 5 өдөр гэрт бол утгагүй. Хүүхдүүд гэртээ х�##�двар маш их тараах хь тодорхой болчихлоо угаасаа. Яадаг ч юм байгаан . Ангийн хгааржуул�##�тыг л эрс сайжруулж багш хүүхдээхамга�##�маар байна ядахдаа бас ариутг�##�ын ха�##�габас шинжилгээний цэгээ эрс сайжруулах ЭнхАмг�##�ан сайд асуудлуудаа мэдөхгүй л байна даа

Иргэн
Иргэн
2021-08-14 12:28

Ямар хэвиин тайван цаг биш тах�##�тай байхөд игэж л цахим орлцуулж хичээлэхгүй бол эрсдэл их байна шүүдээ юм ыүхнииг эсэргүүцдэг м�##�ууд дуугүй байгаач гуйя 5, 9 хувилбар хамгиин зөв за юу усан толгойдоо бодоод үз ойлгож чадахгүй нь уу

Зочин
Зочин
2021-08-14 14:05

Цахимаар хичээл ороход багш нарын ача�##��##� үнэхээр их нэмэгдсэн шүү, гэтэл олон нийт гэрт амраад л байж байна гэж ойлгодог юм бна лээ

Иргэн
Иргэн
2021-08-14 16:44

Ер нь танхим цахим 2г шүүмжлэгчид яах санаа байна вэ 5,9 хувилбар хамгиин зөв та�##�өгдахгүй бол хүүхдээ гэрт нь өөрсдөө сурга ингээл гүйцээ

Хариулт
Хариулт
2021-08-14 21:23

5 , 9 хувилбар ярьдаг нөхөр хүүхэдгүй нэгэн байх аа.Багш бол мэргэжил шүү хүүхдийг сестимтэй ,бас олон дотор нь сургадаг л байхгүй юу.Их мэдэмхийрээд байх юм.Багш хүн шавьдаа их юм сургах гэж боддог юмаа.Чи бас багшаар за�##�гаж байсан байлгүй дээ.Дээр нэг сэтгэгдэл байсан даа .Голлох хичээлээ танхимаар бусдыг захимаар оруулъя гэсэн сан�##� зөв байна даа

Zochin
Zochin
2021-08-15 09:35

Yu yariad bgaam de bagsh nar odoo. Jinhene chadartai, hund chuhliig ni oilguulj chaddag bagshid bol tsahim baih angiar oroh 2 adil l bmaar yum da. Jiriin hun ch gesen zaaj oilguulah chadvar saitai humuus bdag shuu de.

Зочин
Зочин
2021-08-15 19:28

Дэлхий нийтээрээ сүйрч байхад тэгээд я�##�гах гээд байгаа юм.

Холбоотой мэдээ

Back to top button