
Өмнөд Солонгосын “Самсунг” корпорацийн Дэд ерөнхийлөгч И Жэ Ён шоронгоос хугацаанаасаа өмнө суллагджээ. Энэ талаар “Ёнхап” /Yonhap/ агентлаг мэдээлэв.
Наймдугаар сарын 15-ны тэмдэглэлт өдрийг тохиолдуулан түүнд ийнхүү өршөөл үзүүлсэн байна. 1945 оны наймдугаар сарын 15-ны өдөр бол Солонгосын ард түмэн Японы колончлолоос чөлөөлөгдсөн өдөр. Эдүгээ 76 жил болж байгаа бөгөөд мөн Өмнөдийнхний хувьд Засгийн газраа байгуулж, улсаа тунхагласан өдөр гэж тооцдог. Эргэн сануулахад, 1948 оны наймдугаар сарын 15-нд Солонгосын хойгийн өмнөд хэсэгт Бүгд Найрамдах Солонгос Улс гэсэн бие даасан тусгаар тогтносон улс байгуулснаа зарласан байдаг.
И Жэ Ён шоронд долоон сар хоригдсон. Тэрбээр авлигын дуулиант хэрэг дэгдсэний дараа түүнд 2,5 жилийн хорих ял оноосон юм. Тодруулбал, тус компанийн Дэд ерөнхийлөгчийг хуучин Ерөнхийлөгчийн ойр дотны хүнээс 25,5 сая америк долларын хээл хахууль авсан хэрэгт буруутгасан. “Самсунг” группийн хяналтыг бүрэн гартаа оруулахын тулд ийнхүү авлига авсан хэмээн үзсэн юм.
(Эх сурвалж: mignews.com)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Авсан биш өгсөн байх !
Хахууль өгсөн хэрэгт шийтгэгдсэн байх ! Бод доо !