Нийгмийн

“Хариуцлагын гэрээ” байгуулсан караоке, бааруудад шалгалт хийж, зөвлөх үйлчилгээ үзүүлжээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын хамтарсан шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй баар, ресторан, кофе шоп, караоке, пабуудтай “Хариуцлагын гэрээ” байгуулж байгаа билээ. Тус гэрээг байгуулсан аж ахуй нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиж байгааг шалгах, зөрчил илэрсэн байгууллагуудад сануулга өгөн, зөвлөн туслах чиглэлээр тус шалгалтын ажиллагааг явуулж буй. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг дэвсгэр буюу Хүүхдийн 100 орчмын аж ахуй нэгжүүдэд шалгалтын ажиллагаа явуулсан байна.

Шалгалтад хамрагдсан байгууллагууд НОК-оос өгсөн заавар, зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахин, ширээ хоорондын зай барих, үйлчлүүлэгчийн тоог хүчин чадлынхаа 50 хувиас хэтрүүлэхгүйгээр үйлчилж буй талаараа дурдаж байв. Хоол үйлчилгээний байгууллагууд 14 хоног тутам тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар халдваргүйжүүлэлт, ариутгалыг хийлгэж байгаагаа албаныханд үзүүлж байлаа.  

Хүүхдийн 100-д үйл ажиллагаа явуулдаг “Драгон ден” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Билгүүн “Гадаа талбайд хүмүүс олноороо бөөгнөрснийг манайхаар үйлчлүүлээд байна гэж ойлгоод байгаа болов уу. Манайх бол хүчин чадлынхаа 50 хувиар үйлчилгээ үзүүлж байна. Хариуцлагын гэрээгээ ухамсарлаад чанга дуу тавихгүй, зааланд бүжиглүүлэхгүй, караокед дуулуулахгүй байгаа” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button