Бизнес мэдээ

Хаан Банк: Харилцагчийн сэтгэл ханамжийн судалгаа хийх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг сонгон шалгаруулна

Хаан Банк нь харилцагчдын сэтгэл ханамжийг тодорхойлох судалгааны хүрээнд судалгааны зөвлөх үйлчилгээ үзүүлэгч хөндлөнгийн компаниудтай хамтран ажиллах тул энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг туршлагатай байгууллага, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй байгууллагууд Хаан Банкны 5000000015 тоот дансанд 50,000 төгрөгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй тушааж, баримтыг албан бичгийн хамт [email protected] хаягт илгээж, сонгон шалгаруулалтын өгөгдөл, мэдээллийг авна уу. Гүйлгээний утга дээр RFP-24-0093 дугаарыг заавал бичнэ. Материалыг 2024 оны 2-р сарын 27-ны өдрийн 18:00 цаг хүртэл [email protected] хаягт хүлээн авах ба гарчигт RFP-24-0093 дугаарыг тэмдэглэхийг анхааруулъя. Зөвхөн шалгарсан компанид хариу мэдэгдэнэ.

Хаяг: ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, ХУД -25, Ш/Х-192,Улаанбаатар-17010

Жич: Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг [email protected] хаягт хандаж авна уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button