Нийгмийн

Орон нутгийн замд гурван зорчигчтой автомашин онхолджээ

Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Баянбулаг багийн Ганцын даваа гэдэг газар суудлын автомашин онхолджээ. Автомашиныг татаж босгохоор аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 25 км зам туулан 15:20 цагт очиход Баянбулаг багаас Цагаанхайрхан сумын чиглэлд гурван зорчигчтой зорчиж явсан иргэн Г-гийн “Харрьер” загварын суудлын автомашин онхолдсон байсныг татаж босгосон байна.

Иймд иргэд хөдөө орон нутгийн замд явахдаа аюулгүй байдлаа хангаж, хурд хэтрүүлэхгүй байхыг ЗЦГ-аас анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button