ДЭЛХИЙМэдээшуурхай мэдээЭнтертайнмент

ЭХ СУРВАЛЖУУД: Дэлхий 2021 онд сүйрч, хүн төрөлхтөн мөхөх үү

Дэлхийн олон орны зөнч мэргэд, зурхайч нар 2021 онд хүн төрөлхтөнд байгалийн гамшиг, дайн дажин, хүний буруутай үйлдлээс үүдэлтэй олон олон аймшигт гамшиг нүүрлэнэ хэмээн зөгнөсөн байдаг.  

Зарим бошиглогчид хүн төрөлхтөнд коронавирусээс ч илүү аймшигтай тахалд бэлэн байхыг урьдчилан сануулж эхэлсэн.

БАЙГАЛИЙН ГАМШГУУД

Апокалипсис буюу Дэлхийн төгсгөлийн талаархи үйл явдлыг урьдчилан зөгнөж байсан хүмүүсийн нэг бол Италийн соёлын өвийг хадгалсан хот гэгддэг алдарт Флоренц хотын лам Раньо Неро. Түүний Дэлхийн сүйрлийн талаар бичсэн гар бичмэлийг одоогоос хэдэн арван жилийн өмнө Италийн эрдэмтэд санамсаргүй байдлаар олж илрүүлсэн түүхтэй.  

“Мөнхийн ном” хэмээн нэрлэсэн ламтны олдворууд нь XV зууны эхэнд хамаарах боловч түүнд зөгнөсөн үйл явдлууд нь хэдэн зууны дараах тодруулбал 6323 он хүртэлх үйл явдлыг зөгнөн бичсэн нь үнэхээр гайхшрал төрүүлж байгаа юм.

Раньо Неро ламтны зөгнөлүүдийн ихэнхи нь аль хэдийн түүхэнд биелсэн байдаг аж. Харин 2021 оны тухайд:

Усан давалгаа тэнгэрт тулж, харин газар шороо түүний дор оршино. Тэнгэрээс гал унаж, агуу их сүйрэл болно” хэмээн зөгнөжээ.  

Энэ нь магадгүй цүнами, цэргийн мөргөлдөөний талаар зөгнөсөн байх. Гэсэн ч, одоогийн байдлаар Дэлхийн өнцөг булан бүрт, бараг тив болгонд шахуу түймэр, үер, газар хөдлөлт гээд олон хүний амийг авч одсон аймшигт байгалийн үзэгдлүүд болсоор байгаа билээ. Тодруулбал, Грек, Турк, Якут, Сибирийн гал түймэр, Хятад, Турк, Оросод болж буй үер усны аюул. Мөн хамгийн сүүлийн мэдээллээр Хаитигийн газар хөдлөлт. Хойд мөсөн далай болон Атлантын далайн хооронд, Канадын Умард мөсөн далайн ольтригийн зүүн талд орших Дани улсын мэдлийн бие даасан нутаг дэвсгэр болох Гренландын мөсөн уулс хайлж эхэлсэн. Долдугаар сарын 28-наас эхлэн өдөр бүр найман тэрбум тонн мөс хайлж байгаа нь өмнөхтэй харьцуулахад мөс хайлах явц даруй хоёр дахин ихэссэн.

БӨӨ НАР ЮУ ГЭВ

Үүний сацуу, Дэлхийн сүйрлийн талаар Дорнын бөө нар ч олон олон зөгнөлийг урьдчилан хэлсэн байдаг. Тэдний зөгнөснөөр, тахалт өвчин буурах хэдий ч хувьсан өөрчлөгдөж, маш олон хүний амийг авч одно гэжээ. Харин байгалийн гамшгийн хувьд тоо нь улам л нэмэгдэнэ гэсэн байна.  

Бөө нар олон тооны “сүйрэлд хүргэх Дэлхийн хөдөлгөөнүүд”-ийг урьдчилан таамаглажээ. Тэдгээр нь газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт хэмээн тайлбарласан нь яах аргагүй биелсэн зүйл.

2021 оны гуравдугаар сард Индонезийн Суматра арал дээр “Синабунг” галт уул дэлбэрч, утаа, үнс нь тэнгэрт 5 км хүртэл өндөрт хөөрсөн. Азаар тэр үеэр хүний амь эрсдээгүй. Одоо харин ОХУ-ын Камчаткийн хойгт галт уул дэлбэрэх аюул нүүрлэж байгааг галт уул судлаачид анхааруулж эхэллээ. Үүний зэрэгцээ Японы “Фүжи” уул амарч буй галт уул гэдгийг тэр болгон хүн мэддэггүй байх.

ЗЭВСЭГТ МӨРГӨЛДӨӨН

Аристилл хэмээх нууц нэрээрээ алдартай америкийн нэгэн одон орон судлаач, зурхайч 2021 онд Дэлхийн өөр өөр хэсэгт хэд хэдэн оронд цэргийн мөргөлдөөн гарах бөгөөд энэ нь өнөөгийн эдийн засгийн хямралыг улам хурцатгах болно гэж тооцоолжээ.

2020 оны тавдугаар сарын 12-ноос Армени, Азербайжаны хилийн маргаан улам даамжирч, цус урссан дайн болон өргөжсөн. Одоо хэр нь 2021 онд хоёр орны нөхцөл байдал хурцадмал хэвээр байгаа юм.

Украйны зэвсэгт мөргөлдөөн, Ливи болон Сирийн иргэний дайн, Өмнөд Африк дахь үймээн самуун, Мали болон Мьянмар дахь цэргийнхний төрийн эргэлт, Израйль-Палестины хямрал, Киргиз-Тажикистаны хилийн сөргөлдөөн, Афганистаны талибанчуудын халдлага гээд үй олон зэвсэгт мөргөлдөөн энэ 2021 онд гараад байна.

Түүнчлэн, Дэлхийн цаг уурын огцом өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшгийн улмаас үүссэн хоол хүнсний асуудал хямралын нөхцөл байдлыг улам ч хүндрүүлнэ хэмээн таамагласан нь бий.   

ДОХИО

2018 оны аравдугаар сард Израйлийн гэрэл зурагчид цуврал сенсацитай гэрэл зургуудаа нийтэлсэн. Сөнөсөн тэнгисээс далайн замаг байтугай амьд загас байсан аж. Эртний зөгнөлөөр бол Бурхан тэнгэрийн хараал хүрсэн Сөнөсөн тэнгисээс амьд биет олдвол сүйрлийн өмнөх дохио гэж үздэг.

2020 оны эхээр Дэлхийн төгсгөл ирэх тухай зөгнөлүүд урьд өмнө байгаагүй ихээр бий болсон. Зөнчид 2020 оны Хулгана жил бол өндөр жил бөгөөд хүн төрөлхтөнд тийм ч таатай биш байна хэмээсэн. Энэ нь ч батлагдсан. Хятадын Үханиас шинэ коронавирус гэгч аймшигт халдварт өвчин тархаж, Дэлхий нийтийг цочирдуулж, цар тахлын хэмжээнд хүрсэн.

“ТОРА” СУДАР

Дэлхий сөнөх тухай Еврей нарын гэгээн судар болон “Тора”-т өгүүлсэн байдаг. Тус судрын бичвэрт үе үеийн хүмүүс итгэсээр ирсэн. Одоо хэр нь орчин үеийн хүмүүс ч итгэдэг аж.

Сударт айлдаснаар, хүн төрөлхтөн зургаан мянган жилийн турш оршин тогтнох бөгөөд үүний дараа цуст дайн болон байгалийн гамшгийн үе ирснээр мөхөх болно. Гэсэн ч, гамшиг тохиох үед Мессиа* /Messiah/ зөв шударга хүмүүсийг аврахын тулд Дэлхий дээр морилон ирэх агаад тэднийг өөр илүү сайн ертөнц рүү авч одно гэдэг.

*Мессиа–Еврей Библи буюу “Хуучин Гэрээ”-нд Мессиа нэртэй аврагч ирээдүйд ирж, өөрийн ард түмэнд тусална хэмээн зөгнөж бичсэн байдаг.   

Орчин үеийн хүмүүсийн санаатай болон санамсаргүй амьдралын хурд, хэмнэл бүх гэм нүгэлтнүүдийн хийсэн үйллийнхээ үрийг төлөх үе рүү ойртуулсан хэмээн орчин үеийн “үймүүлэгчид” хэлдэг. Тодруулбал, тэднийхээр Дэлхийн сүйрэл 2021 онд тохиож магадгүй аж. Учир нь, Апокалипсис ирэх гэж буй гурван үйл явдал /зөгнөл/ аль хэдийн болсон байна.

“ТОРА” СУДАРТ ӨГҮҮЛСЭН ГУРВАН ЗӨГНӨЛ

“Тора” гэдэг нь еврей хэлэнд “сургааль, хууль” гэсэн утгыг илтгэнэ. “Тора” сударт өгүүлснээр, Дэлхийн төгсгөлийн талаарх зөгнөл бол  улаан тугал мэндлэх, Сөнөсөн тэнгист амьд биет гарч ирэх, “Нулимсан хана”-тай холбоотой үйл явдлуудаар илрэнэ гэдэг. “Нулимсан хана” бол 485 метрийн урттай маш эртний хана. Еврейчүүдийн хувьд хамгийн ариун дагшин газарт тооцогддог. Хананы нүх сүв болгонд хэдэн мянган хүний чин хүсэл оршдог гэж үздэг ба хананд хүмүүс мөргөл үйлдэж, сүсэглэн залбирч заримдаа үнсдэг.

Хүн төрөлхтний хийсэн гэм нүглийг Бурхад цэвэрлэн ариусгадаг хэмээн билэгддэг гурван үйл явдал 2018 онд болсон гэгддэг. Энэ нь  еврей сүсэгтнүүдийг маш ихээр айлгасан. Тэдгээр гурван үйл явдал нь хүн төрөлхтөнд илгээсэн сануулга бөгөөд алдаагаас засч залруулан итгэлийн гал руугаа ахин нэг өнгийн харах боломж олгосон гэдэгт гүнээ итгэсэн ч гэгдэж байгаа юм. Тиймээс, хүн төрөлхтнийг гэм нүгэл, алдаагаа засахад гурван жилийн хугацаа өгсөн гэж таамаглаж байгаа аж. 2018 оноос гурван жил гэхээр 2021 он. Сударт дурьдсанаар, Дэлхийн төгсгөл 2021 оны намар тохионо гэжээ.

“НУЛИМСАН ХАНА” ДЭЭРХ МОГОЙ

“Нулимсан хана“-н дээр могой байгааг анх 2018 оны арваннэгдүгээр сард харсан байдаг. Могой тагтааг барихаар ангуучилж байсан гэдэг.  Үүнийг тэнгэрээс илгээсэн тэмдэг хэмээн еврейчүүд итгэж, тэд үхэтлээ айсан.

Могой бол Соломон овгийнхны гол шүтээн гэгддэг. Ийнхүү мөлхөгч амьтан могой нь тагтаа агнахаар “Нулимсан хана” руу мацсан үзэгдэл нь Христийн шашинт итгэгчдийн хувьд сайны ёр биш гэнэ.  

Бидний үеийн зөгнөгчид мөн ханан дээр Мессиа удахгүй ирэх тэмдэг олж харсан ч гэцгээдэг.

Могой ийнхүү үзэгдэх болсон нь удахгүй болох ертөнцийн төгсгөлийн талаар анхааруулж буй хэрэг гэж үзсэн байна. Хүн төрөлхтөн эрт дээр үеэс бузар муу зүйлд автсан тул зургаан мянган жил оршихгүй нь лавтай гэсэн үзэлтэй холбоотой.

Үүний зэрэгцээ, эрдэмтэд ханан дээр үзэгдсэн могой нь хоргүй могой байсан гэдгийг тогтоосон. Тиймээс хүний амь насанд аюул заналхийлэл учруулагүй аж. Тэгээд ч, эртний шашны ном судруудад могойг лусын амьтан, бузар муугийн билгэдэл биш гэж үздэг. Харин, шинэ гарал үүсэл, удахгүй болох өөрчлөлтүүдийг билэгддэг хэмээн билэгшээдэг аж.

СӨНӨСӨН ТЭНГИС ДЭХ АМЬД ЗАГАС МУУ ЁР ЗӨГНӨВ ҮҮ

2018 оны аравдугаар сард Израйлийн гэрэл зурагчид хэд хэдэн шуугиан тарьсан зургуудаа нийтэлсэн. Зурагт Сөнөсөн тэнгист замаг түүгээр ч үл барам амьд загас байгааг харуулсан.

Зөгнөлд дурьдсанаар, Бурханы хараалд өртсөн газар бол Сөнөсөн тэнгис гэгддэг. Хэрэв тэрхүү Сөнөсөн тэнгист амьд биет гарч ирвэл энэ бол сүйрлийн өмнөх дохио гэж тооцдог.

Гэсэн ч, Дэлхийн олон орны биологич, экологичид хэт давстай усанд загас гарч ирэх нь ямар нэгэн нууцлаг дохио бус харин байгалийн жам гэсэн юм. Энэ нь Дэлхийн дулаарлын үр дагавар болох уур амьсгал, байгаль орчны өөрчлөлтийн шинж тэмдэг гэж тайлбарласан. Шинжээчдийн үзэж байгаагаар, хүн төрөлхтний санаатай болон санаандгүй үйлдлийн үр нөлөө бөгөөд өөрсдийгөө устгаж буй үйлдэл, тиймээс хүрээлэн буй орчин, байгаль эх Дэлхийгээ, ургамал, амьтдаа хайрлан хамгаалахын чухлыг анхааруулсаар байгаа билээ. Хүн өөрөө байгалийн амьтан учир байгальтай зүй зохистой хандах хэрэгтэй.   

УЛААН ТУГАЛ

Судард өгүүлснээр, Мессиа Дэлхийд морилон ирэхээс өмнө улаан үхрээр тахил өргөнө гэжээ. Энэ зан үйлээр бохирдсон ертөнцийг цэвэрлэх аж. Үхэр нь туйлын улаан өнгөтэй мэндлэх агаад Израйлийн хөрсөнд мэндэлж, хөдөө аж ахуйд ашиглагдахгүй гэжээ.

Тахил өргөснөөр хуучин ертөнцийг устгаж, цоо шинэ ертөнцийн үүслийг түргэсгэдэг гэж үздэг. Израйлийн шашны бүлгүүд тэр мөч тунч ойртож байгаа гэх болсон. 2018 оны есдүгээр сард мал үржүүлэгчид үнээний ховор үүлдрийг гаргаж авсан. Харин биологичид үүнийг байгалийн гаж үзэгдэл хэмээн нэрлэсэн. Ямартай  ч, улаан өнгийн тугал аль хэдийн эхээс мэндлээд байгаа юм.  

ДЭЛХИЙ 2021 ОНД МӨХӨХ ҮҮ

Дэлхий үнэхээр 2021 онд сүйрнэ, сүйрэхгүй гэсэн асуудал бол цаг хугацааны асуудал. Үүнийг чухам ямар өнцгөөр хүлээж авах нь уншигч таны дүгнэлт, танин мэдэхүй, мэдлэг ухаан, сүсэг бишрэлээс хамаарна.

Ямартай ч, 2021 он дуусахад 138 хоног 3314 цаг 198840 минут үлдээд байна. Үлдсэн дөрвөн сарын хугацаанд Дэлхий сүйрч, хүн төрөлхтөн устан үгүй болохгүй байх гэдэгт найдъя.

(Эх сурвалж: sciencemag, meduza, wiikipedia)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

7 Сэтгэгдэл

  1. Ийм нийтлэл бичих ээ боль оо мухар сүсэгтэй гэдэг нь өөр дажгүй мэдээ бэлтгэж болсонгүй юу

  2. Bas muhar svseg bsn ch gesn ch odoo garch irj bgaa mogoi Orosd garj bgaa tvimer tsunami Zewsegt morgoldoon Corona geed odoo bolj bgaa zvilvvd delhii sonohiig zognood ch bgaa ym shig bas bodj vzvvshte l ym

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button