Д.Амарбаясгалан “Эрдэнэт үйлдвэр”-т улстөрийн нөлөөгөө тэлж, Ц.Бат-Энх нарыг ТОМИЛУУЛАВ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дотоодод хөдөлгөөн өрнөөд эхэлчихсэн байна. Энэ тухай бид Х.Бадамсүрэнгийн суудал ганхаж, Ц.Анандбазарын “гарын хүн” гэгддэг Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуаяг явуулсан тухай мэдээлэл хүргэж байв. Энэ долоо хоногт ч халаа сэлгээ үргэлжлэх бололтой. Тодруулбал, тус үйлдвэрийн орлогч захирлуудад ажлаас чөлөөлөгдөх бичиг очиж, эхнээсээ халагдаад эхэлжээ.
Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирал Д.Дэлгэрбаярыг чөлөөлж, Ц.Бат-Энхийг томилсон.
Ц.Бат-Энхийн хувьд 2009-2012 онд “Эрдэнэт” үйлдвэрийн орлогч захирлаар ажиллаж байсан юм. Арав гаруй жилийн дараа ийн МАН-ын Генсек Д.Амарбаясгалангийн шахаагаар дахин буцаж очиж байгаа хэмээгдэж байна, хөшигний ард. Ц.Бат-Энх нь Сайдын зөвлөх, яамны Төрийн нарийн бичгийн дарга зэрэг албан тушаал хашиж ирсэн тэрбээр сүүлийн таван жил МАН-ын дотоод асуудалд өндөр идэвхтэй оролцож ирсэн гэгддэг. 2016-2020 онд МАН-ын Нарийн бичгийн даргын албыг хашиж байсан юм.
Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрын даргыг чөлөөлж, н.Даваанямыг томилсон байна.
н.Даваанямын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагааны “Ачит ихт” ХХК-д олон жил хуулийн асуудлыг нь хариуцан ажиллаж байсан нэгэн юм. Угтаа Ц.Элбэгдоржийн хүмүүс хэмээгддэг. н.Даваанямыг мөн л Д.Амарбаясгалан томилуулсан гэх яриа байна. Ямар тохироотойгоор эл томилгоо хийгдсэн гэдэг нь ч анхаарал татаад эхлэв.
Дээрх томилгоонуудаас харахад Д.Амарбаясгалан улстөрийн нөлөөгөө Эрдэнэт үйлдвэр дээр илүү ахиулж байгаа гэж харагдахаар. Ерөнхий нарийн бичгийн дарга гэх албан тушаалаа тэр энэ удаад утгаар нь ашиглаж буй бололтой. Саалийн үнээ гэгдэг тус үйлдвэрт үе үеийн Засгийн газар эрх баригчид тоглолт хийж, гар хөлөө шургуулж ирсэн. Энэ удаад ч тийм шахаа явагдаж байгаа.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эрдэнэт үйлдвэр чонын амнаас барын амруу шилжив. Батэнх бол агуу шуналтай хулгайчыг халх даяар андахгүй мэднэ
ыбө
Давааням гэж хүн түүхэндээ Ачитихтэд ажиллаж байгаагүй эээ
batenh d hordoj yhlee yu? naad hyn chn tyryyn 4 jil ajillahdaa ajil hiij chaddagaa haruulsan! byy hord
МАН БОЛ ДЭЭРЭМЧДИЙН БҮЛЭГЛЭЛ
Butkueeee butku , zailtsan ym
Амарбаясгалан гэгч их сонин хун дээ,.МАН++МАХН бух зуйл энэ хунтэй холбоотой гэж боддог.