ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Европчууд хэт халалтын эсрэг сэрүүцэхийг оролдож байна

Европ тивд халуун, маш халуун өдрүүд үргэлжилсээр. Зарим газруудад сүүлийн арван жилд тохиогоогүй хамгийн халуун болж байна. Тухайлбал, Франц, Испани, Португалид агаарын температур +40-өөс давсан.     

Испанийн төв хэсэгт орших Авила мужид Дэлхийн цаг агаарын температур цельсийн 47,4 болсон. Гэсэн ч, Дэлхийн цаг уурын байгууллагаас үүнийг баталгаажуулах шаардлагатай байгаа юм. Температур нэмэгдснээс болж гал тйүмэр ч гарч, 600 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Өндөр температурын улмаас Грек, Турк, Хойд Африкт ой хээрийн түймэр гарчээ. Өндөр температурын улмаас мөн Грек, Турк, Хойд Африкт ойт хээрийн түймэр гарсан.

Хэдийгээр, Өмнөд Европ түүхэнд болж байгаагүй цаг агаарын хэт халалтаас болж зовж шаналж байна. Халалт улам бүр газар авч байгаа нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой.

2011-2020 оны хооронд Испанид өнгөрсөн гучин жилийнхээс даруй хоёр дахин их агаарын дулаан болж байна.

Европчууд халуунтай тэмцэж, ус бараадах боллоо. Гудамжин дахь усан оргилуурууд хүнээр дүүрэх болов. Сэрүүцэхийн тулд ус руу тэмүүлсэн хүмүүсийн урсгал ихэсч байгаа. Энэ нь хүн хоорондын зай барих дэглэмийг зөрчихөд хүргэж байгаа юм.

(Эх сурвалж: cgtn)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button