ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Хаити: Газар хөдлөлтөд амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэж, гурав хоногийн гашуудал зарлалаа

Хаитид 1,4 мянга гаруй хүн байгалийн үзэгдлийн золиос болоод байна.

Хаити улсад болсон газар хөдлөлтийн хохирогчдын тоо 1,419 болж, долоон мянга орчим хүн шархаджээ. Энэ талаар тус улсын иргэний хамгаалалтын газраас мэдээлэв.

7,2 магнитудын хүчтэй газар хөдлөлт бямба гариг /2021.08.14/-т болсон.

Тус улсын эрх баригчид газар хөдлөлтөд нэрвэгдэж амиа алдагсдын гэгээн дурсгалыг хүндэтгэж улс орон даяар гурав хоногийн гашуудал зарлаж байгаагаа мэдэгдэв.

Ерөнхий сайд Ариэль Анри Хаитигийн ард иргэдийг эв нэгдэлтэй байхыг уриалав. Ерөнхийлөгч Жовенель Моизийг гэрт нь зэвсэглэсэн этгээдүүд дайрч орон амь насанд нь халдаж хөнөөснөөс хойш нэг сарын дараа ийм аймшигт гамшигт нэрвэгдсэн гэдгийг онцлов.

АНУ газар хөдлөлтийн үр дагаврыг арилгахад туслахын тулд Хаити руу аврагчдын багийг илгээсэн байна.

Газар хөдлөлт судлаачид Афганистанд мөн хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн талаар мэдээлж байв.

(Эх сурвалж: bfm)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button