ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

Олимпын алтан медаль хазсан Нагоя хотын дарга гурван сар цалингүй ажиллана

“Токио-2020” Олимпоос софтболын төрөлд алтан медаль авсан Гото Миүгийн медалийг хазсан Нагояа хотындарга Кавамүра Такаши гурван сар цалингүй ажиллах шийтгэл хүлээлээ. Тийм ээ, хүн бүхэн энэ мэдээнээс залхсан ч байж болох ч энэ явдал мөддөө дуусахгүй нь бололтой.

Хотын дарга Кавамүрагийн хийсэн энэ хачирхалтай үйлдэл олон нийтийн сүлжээнд ихээхэн шүүмжлэл дагуулж, улмаар ОУОХ тамирчны “шүдний оромтой эвдэрсэн медаль”-ийг шинээр олгох шийдвэр гаргасан. Медалийг шинээр олгох зардлыг ОУОХ хариуцахаар болсон байна.

Хотын дарга алтан медалийг шүдээрээ хазах үедээ хүндэтгэлийн хүлээн авалт дээр медалийн эзэн тамирчин эмэгтэйгээс, “романтик харилцаанд орохыг бас хориглодоггүй биз дээ” гэсэн хачин асуулт асуусан гэнэ.

Медалиа тухайн тамирчин өөрөө хазаж болох ч өөр бусад хүн түүнийг гэмтээх нь хориотой байдаг бичигдээгүй хууль байдаг. Тиймээс, амбан захирагчийн энэ дэггүй гэмээр хачин үйлдэл хийснийхээ төлөө шангаа хүртэж, гурван сарын турш цалингүй ажиллахаар болов. Энэ нь 1,5 сая иен буюу иөгрөгөөр тооцвол ойролцоогоор 40 сая төгрөг аж.

Кавамүра Такаши: “Би ийм ёс зүйгүй үйлдэл гаргасандаа гүнээ харамсч байна. Би тамирчин Гото болон Японы ард түмнийг шившигт байдал орууллаа. Намайг уучлаарай” гэв.

Харин, Нагоя хотын даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхгүй, Нагоягийн иргэдийн төлөө улам ч хичээнгүйлэн ажиллах болно гэдгээ ч амлав.

Албан тушаалтнуудын цалинг хасах нь Японд сахилгын арга хэмжээ авч хариуцлага тооцох аргын нэгт зүй ёсоор тооцогддог.

(Эх сурвалж: mignews, rossaprimavera)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button