ДЭЛХИЙМэдээНийгмийнНИЙГЭМшуурхай мэдээ

Их Британи: Афганистанаас 20 мянга орчим дүрвэгч хүлээн авна

Их Британийн Дотоод Хэргийн сайд Прити Пател Европын Холбоо болон бусад улс орнуудыг Британийн жишээг дагахыг уриалав.

Их Британийн Засгийн газар Афганистанаас 20 мянган дүрвэгчийг өөрийн улсдаа хүлээн авах хөтөлбөрийг баталлаа. Энэ талаар “Дэйли Телеграф” /Daily Telegraph/ мэдээлэв.

“Афганистаны иргэдийг нүүлгэн шилжүүлэх манай шинэ хөтөлбөр нь Афганистанаас дүрвэхээс өөр аргагүйд хүрсэн 20 мянга орчим хүнийг хүлээж авах боломжийг бидэнд олгоно. Тэдний эхний ээлжийн 5 мянгыг нь нэг жилийн дотор хүлээн авах болно” хэмээн Дотоод Хэргийн сайд нийтэлжээ.  

Гэсэн ч, Их Британи энэ хөтөлбөрийг дангаараа хийж чадахгүй бөгөөд хэт даврагчдын “Талибан” хөдөлгөөн засгийн эрхэнд гарсны дараа Афганистаны ард иргэдэд тусламж үзүүлэх шаардлагатай байгаа талаар барууны бусад улс орнуудтай яриа хэлэлцээ өрнүүлж байгаа гэв.

Түүнчлэн Их Британи өмнө нь, Сири улсаас мөн л 20 мянга орчим дүрвэгч хүлээн авахын тулд ижил төстэй хөтөлбөр хэрэгжүүлж байсныг эргэн сануулав.

“Их Британи бусад улс орнуудыг ч Афганистаны ард түмэнд туслахын төлөө чадах бүхнээ хийж байна. Бид бусдад үлгэр жишээ байхыг хүсч байгаа ч бид ганцаараа үүнийг хийж чадахгүй” хэмээн сайд Пател Германы Канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, НАТО мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг, Антонио Гутерриш нарт уриаллаа.

Мөн тэрбээр “Five Eyes” хэмээх Өрнөдийн тагнуулын эвслийн гишүүн улс болох Австрали, Их Британи, Канад, Шинэ Зеланд, АНУ-ын түншүүдтэйгээ афганистаны иргэдийн нүүлгэн шилжүүлэлт, шилжилт хөдөлгөөний талаар ярилцсан гэлээ.

Афганистан дахь нөхцөл байдлыг эргэн нэг сануулахад, Барууны цэргийн анги нэгтгэлийн ихэнхи хэсгийг Афганистанаас гаргасны дараа хэт даврагч Талибанчууд тус улсад хяналтаа тогтоохын тулд томоохон хэмжээний цэргийн ажиллагааг эхлүүлсэн билээ.

Наймдугаар сарын 15-нд зэвсэгт этгээдүүд нийслэл Кабул хотыг ямар нэгэн тулаангүйгээр эзлэн авч, хэдхэн цагийн дотор Афганистаны нийслэлд бүрэн хяналтаа тогтоосон.

Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани цус урсгахгүйн тулд албан тушаалаасаа огцорч, улс орноо орхин гарсан. Барууны орнууд одоо Талибанчуудын дайралтаас болгоомжилж, барууны эвсэлтэй хамтран ажиллаж байсан иргэд, Элчин Сайдын Яам болон Консулын газрын ажилтнууд болон афганчуудыг нүүлгэн шилжүүлж эхэлсэн.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x