Нийгмийн

Н.Эрдэнэбаяр: 5-7 хоногийн цусны нөөцтэй байгаа тул донорын эгнээнд нэгдээрэй

Цусны хомстол үүссэн гэсэн мэдээллийн дагуу Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэбаяраас тодруулга мэдээлэл авлаа.

Тэрбээр “2020 онд төлөвлөсөн хэмжээндээ хүрч цус цуглуулж чадсан. Өөрөөр хэлбэл, эмнэлгүүдийн захиалгыг бүрэн хангасан. Харин 2020 оны сүүл үеэс хөл хорио тогтоосноор, цус, цусан бүтээгдэхүүний нөөц буурч байна. Цусны доноруудын 70 гаруй хувь нь 35-40 насны залуучууд байдаг. Хичээл, сургууль цахим хэлбэрт шилжсэнтэй холбогдуулан цус цуглуулалт бас буурсан. Ер нь бол маш олон хүчин зүйл нөлөөлсөн.  Мөн 7-8 сард монголчууд хөдөө явж, амарч зугаалдаг. Үүнтэй холбогдуулан дээрх саруудад цусаа өгч буй иргэдийн тоо буурдаг. Уг нь бид энэ нөхцөл байдлыг тооцож үзээд зургадугаар сарын 03-ны өдрийн цусаа бэлэглэх өдөр гурван сарын идэвхжүүлэлтийн аяныг зохион байгуулсан. Гэтэл одоо 5-7 хоногийн нөөцтэй байна. Бид олон жилийн хэрэглээний хандлага дээр үндэслээд хэдий хэр хэмжээний цус шаардлагатай байгааг тооцож, 14-21 хоногоор нөөцөө бүрдүүлдэг байсан. Харин сүүлийн жил гаруйн хугацаанд нөөц маань буурч, 5-7 хоногийн нөөцөө бүрдүүлж байна. Иймд иргэд уг нөхцөл байдлыг ойлгож, донорын эгнээнд нэгдэх хэрэгтэй.

Нэг удаа цусаа өгөхөд улаан эс, ялтас эс, сийвэнгийн бүтээгдэхүүн гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

  • Ялтас эсийн бүтээгдэхүүн хүний биед 10-12 хоног амьдардаг. Донороос цус авчхаад 3-5 хоног хадгалах боломжтой. Нөөцлөх боломжгүй.
  • Сийвэнгийн бүтээгдэхүүнийг таван жил хадгалж болдог болохоор нөөцтэй.
  • Улаан эсийн бүтээгдэхүүнийг 21-42 хоног хадгалдаг.

ХЭН ДОНОР БОЛЖ БОЛОХ ВЭ

  • 17 нас хүрсэн
  • Эмэгтэй бол 45 кг
  • Эрэгтэй бол 50 кг дээш биеийн жинтэй
  • Өөрийгөө эрүүл гэж боддог ямар нэгэн өвчин зовуургүй, аль ч бүлгийн цустай хүн цусны донор болох бүрэн боломжтой.

ЦУСАА ӨГӨХИЙН ӨМНӨ

  • Сайн унтаж амрах
  • Урд орой нь өөх тос багатай хоол хэрэглэх
  • Цус өгөхийн өмнө сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жүүс хэрэглэхгүй байх ёстой
  • Спирт хэрэглсэн бол 72 цагийн дараа цусаа өгөх боломжтой” гэсэн юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button