НИЙГЭМ

Б.Болдсайхан: “Зүрх мартахгүй” төсөл түр зогсох нь, данс улайсан

Б.Болдсайхан эмчийн удирдан хэрэгжүүлдэг “Зүрх мартахгүй” сайн үйлсэд чиглэсэн төслийн үйл ажиллагаа санхүүгийн шалтгаанаар түр зогсох болжээ. Энэ талаар тэр өөрийн Твиттер хуудаснаа жиргэсэн байна.

Төслийн дансанд буй мөнгө энэ долоо хоногт 15 хүүхдийн хагалгаанд орох зардалд л хүрэлцэж байгаа аж. Б.Болдсайхан “Данс улайсан... Өнөөдөр дөрвөн хүүхэд, энэ долоо хоногт 15 хүүхэд ороод зогсох нь. Хүмүүс, компаниуд тусалж, дэмжээрэй. Хүүхдийн зүрхний хагалгаа хямд, амар биш” гэж хоёр өдрийн өмнө жиргэжээ.

“Зүрх мартахгүй” төслийн Голомт Банкан дахь хандивын данс: 141 513 9507.

Олон нийтийг хандивын мөнгө шилжүүлэхдээ өөрийн нэрийг гүйлгээний утга хэсэг дээр заавал дурдаж өгөхийг хүсэж байгаа юм байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x