ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМСПОРТ

Афганистан 2020 оны Паралимпт оролцохоос татгалзав

Афганистаны тамирчид улс оронд нь үүссэн нөхцөл байдлын улмаас “Токио-2020” Паралимпын наадамд оролцохгүй гэлээ. Энэ талаар “The Japan Times” сонин мэдээлэв. Сонинд бичсэнээр, Афганистаны нөхцөл байдал хүнд байгаа тул Афганистаны тамирчид Токиод өрсөлдөх боломжгүй. Учир нь, “Талибан” хөдөлгөөний дайчид бүх муж, хотыг эзэлж, хяналтандаа оруулсны дараа олон улсын бүх нисэх онгоцны буудлууд хаагдаж, нислэгүүд цуцлагдсан.

Тиймээс, Афганистаны Паралимпт оролцох Афганистаны шигшээ баг Токио руу явах боломжгүй болоод байгаа юм.

Япон улсад коронавируст халдварын нөхцөл байдал мөн хүнд байгаагаас шалтгаалан “Токио-2020” Паралимпын наадмыг үзэгчгүйгээр зохион байгуулахаар болсон.

Паралимп наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны өдрүүдэд зохион байгулагдана.

(Эх сурвалж: insidethegames)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button