
Сонгинохайрхан дүүргийн ядуурлын түвшин нь бусад дүүргүүдээсээ хамгийн өндөр. Улаанбаатар хотын хамгийн олон хүн амтай дүүрэг. Тийм ч учраас энэ дүүрэгт бусад дүүргүүдээс олон асуудал шийдлээ хүлээдэг. Хачирхалтай нь сонгогдож гарсан хүмүүс нь дэвшээд дарга болж, харин иргэдийн амьдрал бахь байдгаараа үлддэг. Сонгинохайрханаас нэр дэвшсэн, эл дүүргээс улстөрийн карьераа эхлүүлсэн хүмүүсийг хоёр бүлэгт хувааж болно. НЭГДҮГЭЭРТ, Сонгинохайрханаас нэр дэвшиж, иргэдийнх нь итгэлийг хүлээж парламентад орсон хүмүүсийн бүлэг. ХОЁРДУГААРТ, дүүргийн ИХТ-өөр сонгогдож дарга, бүр нийслэлийг удирдагсад бологсдын бүлэг.
Удахгүй энэ дүүрэгт нөхөн сонгууль болно. Үүнтэй холбогдуулан дүүргийн хөгжил нь жалга ч, өөрсдөө дарга даамал, гишүүн, сайд болон өөдлөгсдийн онцлон хүргэж байна.
-СОНГИНОХАЙРХАНААС ПАРЛАМЕНТАД ОРЖ ӨӨДЛӨГСӨД-
Энэ дүүргээс нэр дэвшиж гишүүн болж улстөрд орсон цаашлаад дарга болсон асар олон хүн бий. Н.Алтанхуяг, Кёкүшюзан Д.Батбаяр, Д.Тэрбишдагва, Иргэний зориг намын С.Оюун, Ц.Гарамжав, Н.Учрал, “Капитал” банкны Б.Ундармаа, Х.Нямбаатар, Р.Дагва, Д.Сумъяабазар гээд нэрс хөвөрнө.
Н.Алтанхуягаас эхлээд эл дүүргээс нэр дэвшиж, дарга даамал, Ерөнхий сайд болтлоо мандаж явсан эрхмүүд олон. Кёкүшюзан Д.Батбаяр ч сонгууль бүрээр ирж хайр зарлаж, хэсэгтээ эргэлддэг хүмүүсийн нэгээр зүй ёсоор нэрлэгдэнэ. Бусад цагт бол Хан-Уул хавиар барилга байшин сүндэрлүүлсэн шигээ явж байдаг. С.Оюун ч эл дүүргээс гараагаа эхэлж, намын дарга болтлоо мандаж явсан. Х.Нямбаатар хууль зүйн сайд болон мандаж, Д.Сумъяабазарыг Сонгинохайрханчууд гишүүн болгон төлөөлөгчөөрөө сонгосон ч Хотын мээр болох замыг сонгоод одсон билээ.
-СОНГИНОХАЙРХАНЫГ ХӨГЖҮҮЛНЭ ГЭЖ ГАРСАН Ч, НИЙСЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭЭР ОДОГСОД-
Одоогийн хотын удирдлагуудын ихэнх нь Сонгинохайрханаас гарсан сонирхолтой давхцал бий. Хамгийн ойрын жишээг татахад одоогийн нийслэлийн удирдлагуудын ихэнх нь Сонгинохайрханых. Мээр Д.Сумъяабазартай нийлээд таван хүн буюу Улаанбаатарын удирдлагын багийн 70 гаруй хувь тус дүүрэгт удирдах албан тушаал хашиж байсан нь сонирхолтой.
Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн 2001-2004 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын Ажлын албаны дарга, 2016-2020 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажилласан.
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Баярчимэг 2020 онд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т Засаг даргын орлогчоор хоёрхон сар ажиллаад хотын орлогч болж байв. Хотын орлогчоос "Улаанбаатар хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна. Тэрбээр “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-д (Д.Сумъяабазар, Д.Дагвадоржийн нарынх) хэлтсийн дарга, Д.Сумъяабазарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилогдоход тус яаманд мэргэжилтэн, хуулийн хэлтсийн дарга, “Эрдэнэс тавантолгой” ХК-д дэд захирлын албыг тус тус хашиж байв.
Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр эрхзүйч. 2016-2018 онд Сонгинохайран дүүргийн ЗДТГ-ын ХХҮХ-ийн дарга байсан. З.Төмөртөмөө Сонгинохайрхан дүүргээс ИХТ-өөр сонгогдож, улмаар нийслэлийн Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч болсон.
МАН-ын Сонгинохайрхан дүүргийн даргаас нийслэлийн хорооны дарга болж өссөн Д.Сумъяабазар болон түүний дэмжлэгийг хүлээж улс төрд шат ахиж яваа залуус гэхэд л ийм.
Улс төрд тохиолдлын зүйл гэж байдаг уу. Тохиолдлоор Сонгинохайрханаас гарсан хүмүүс нийслэлийг атгадаг уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Н.Баярчимэг Орлогчын ажлаа �##�ь 2 сард өгсөн. Зөв бич
Хамгийн ядуу сумтай гарууд нь схд амьдардаг. Ямар ард түмэн бна тийм л засаг төр бна шдээ. Урагшгүй ноёнд ухаангүй �##�бат гэж юутай үнэн үг бэ.
Одоояахавдээ тэнэгүүд амьдардаг дүүрэг юм
ЖАЛГА БАЙХДАА ТААРСАН ХҮМҮҮС