ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

ТАНИЛЦ: Бидний итгэсээр ирсэн “КОВИД-19” вакцины тухай төөрөгдлүүд

Коронавирус. Тийм ээ, коронавирус. Энэ үг одоо биднийг цочирдуулахаа аль хэдийн больж. Яана аа, Хятадад коронавирус гээд өвчин гарсан гэнэ гээд бид эхэндээ их л сандарцгаав.

Одоо коронавирус гэсэн үг бидний өдөр тутамдаа хэрэглэх үгсийн санд орчихлоо. Амны хаалт, цар тахал, ковид, халдварын тохиолдол... эдгээр үгс ч бас бидний амьдралын салшгүй нэг хэсэг болов. Нэг үгээр хэлбэл, бид “коронавирус”-т дасан зохицож эхэлсэн.

Коронавируст халдвар нь ханиаднаас хавьгүй илүү аюул дагуулсан, аминд хүрсэн өвчин гэдэгт одоо хэн ч эргэлзэхээ байчихлаа. Цар тахал хүн бүхэнд нөлөөлнө гэдэгт ч хэн ч эргэлзэхээ болив. Гэсэн ч, өөр нэг эргэлзээ бидэнд байсаар л. Тэр бол “КОВИД-19”-ийн эсрэг ВАКЦИН. Вакцин нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх цорын ганц найдвартай хэрэгсэл гэдэгт эргэлзэх хүмүүс олон хэвээр байна. Энэ эргэлзээ бол вакцины талаарх төөрөгдөлтэй холбоотой. Хүн гэдэг амьтан угаас бусдын үгийг дагамтгай. Мөн, “яг тийм гээд л өөртөө итгүүлчихвэл, тийм гээд л тэр чигээрээ гүрийгээд дуусдаг” хачин зан бид бүхэнд бий. Тиймээс, хэдүүлээ коронавирусийн эсрэг вакцины талаарх зарим нэг төөрөгдлийг хамтдаа сонирхъё.  

ТӨӨРӨГДӨЛ НЭГ

Вакцин хийлгэхээс өмнө та заавал коронавирусийн эсрэг биетийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй

Энэ онолыг дэмжигчид хоёр тайлбар дээр тулгуурлаж болно. Эхнийх нь, аль хэдийн “КОВИД-19”-ийн халдвар авсан байсан хүмүүст эсрэг биет үүссэн байж болзошгүй гэсэн тайлбар.

Үнэн хэрэгтээ, та халдвар тээгч байсан бөгөөд бие организм тань коронавирусийн эсрэг биетийг боловсруулсан байх магадлал бий.

Гэсэн хэдий ч, энэ нь дахин халдвар авахыг үгүйсгэхгүй бөгөөд харин хор хөнөөлийн хувьд аюул багатай байж магадгүй юм. Нэг ёсондоо, хөнгөн тусах магадлалтай гэсэн үг.  

Энд нэг зүйлийг сануулахад, зөөвөрлөгдсөн “КОВИД-19”-ийн дараа эсрэг биетийн түвшин харьцангуй хурдан буурч, үр дүнтэй хамгаалах чадвар нь хангалтгүй болж байгааг туршлага харуулсан байдаг.

Вакцин хийлгэхээс өмнө шинжилгээ хийлгэх ёстой гэсэн онолыг дэмжин хүлээн зөвшөөрөх хоёр дахь үндэслэл бол вакцин хийлгэх үед коронавирусийн халдвар авсан хүмүүсийг олж тогтоох явдал. Гэхдээ, ингэх ямар ч шаардлага, шалтгаан байхгүй: вакциныг инкубацийн хугацаанд хийх үед эсхүл өвчний идэвхтэй хэлбэр байлаа ч гэсэн хор хөнөөл учруулахгүй. Харин ч үүний эсрэгээр, вакцинжуулалт нь бие организмд өвчний эсрэг үр дүнтэй тэмцэхэд, мөн хүндрэл гарах эрсдлийг бууруулахад тусалдаг.

ТӨӨРӨГДӨЛ ХОЁР

Вакцин хийлгэсний дараа дархлаа буурч, ковид эсхүл амьсгалын замын бусад халдварт өвчнөөр амархан өвчилж болно

Чухамдаа вакцин нь коронавирус эсвэл бусад халдварын эсрэг эм байсан ч гэлээ дархлааны хариу урвалд нөлөөлдөггүй.

Тарьсан вакцины тусламжтайгаар бидний биед орох эсрэгтөрөгч нь бие махбодид нэвтэрсэн зуу зуун эстөрөгчийн ​​зөвхөн нэг хэсэг нь.  Үнэндээ бидний амьсгалж буй агаарт ч, хүрч буй эд зүйлс дээр ч олон мянган, бүр олон сая нян бактери байх агаад тэдний эсрэг бидний дархлаа секунд дойл тутамд тасралтгүйгээр тэмцэж устгаж байдаг. Үүнтэй холбоотой түүний /дархлааны/ чадвар нь шавхагдашгүй бөгөөд дархлааны системийг өөр вакцинаар “хэт ачаалах” боломжгүй юм. Гэвч, жинхэнэ вирустэй тулгарах үед шийдэмгий хариу үйлдэл үзүүлж, дайсныг хурдан ялах “санах ойн эсүүд”-ийг хөгжүүлэх үнэхээр боломжтой юм. Тэр нь вакцинжуулалт.

ТӨӨРӨГДӨЛ ГУРАВ

Коронавирусийн эсрэг вакцин хийлгэсний дараа хүн дахин халдвар авах боломжтой

Коронавирусийн халдварын эсрэг вакцин хийлгэсэн хүн вакцин хийлгэх үед тэр аль хэдийн “КОВИД-19” өвчинтэй байсан тохиолдолд л түүний боломжит эх үүсвэр болно. “КОВИД-19”-ийн эсрэг вакцин хийлгэх үед вирус өөрөө биед ордоггүй, харин зөвхөн түүний “нөөц” хэсэг болох уураг бидний биед ордог. Энэ нь дархлааны хариу урвалыг өдөөх чадвартай боловч үржих, халдварлах эх уурхай болж чадахгүй.

ТӨӨРӨГДӨЛ ДӨРӨВ

Коронавирусийн эсрэг вакцин хүний ​​ДНХ-г өөрчилж болдог

Энэ төөрөгдөл бол ихэвчлэн “Moderna” болон “Pfizer” вакцинд хамаатай. Эдгээр вакциныг бүтээх технологи нь генетикийн буюу удамшлын материалыг ашигласантай холбоотойгоор айдас төрүүлсэн. Эцэг эхээс өвлөн авсан мэдээллийг дамжуулдаг ДНК ба вакцинд ашигладаг Рибонуклейн хүчил /РНХ/ хоёрын ялгааг мэдсэнээр айдсыг арилгах боломжтой.  

Тиймээс, бидний ДНХ бол давхар гинжин хэлхээстэй маш урт молекулууд бөгөөд эсийн цөм дотор нягт шигүү “мушгирсан” байдаг.

Коронавирусийн эсрэг вакцины найрлаганд ордог РНХ нь эсүүдийн ханыг нэвтрэх ёстой. Энэ нь бие махбодид коронавирусийн уураг дахин бий болсон тухай мэдээллийг дамжуулж, дархлааны хариу урвалыг өдөөхөд хангалттай. Эсийн “хамгийн ариунаас ариун” хэсэгт буюу гол цөмд РНХ нэвтэрч ордоггүй тул ДНХ-тэй “харилцаа үүсгэдэггүй” бөгөөд ДНК-г өөрчилж чадахгүй.

ТӨӨРӨГДӨЛ ТАВ

Коронавирусийн эсрэг вакциныг өндөр настанд хийж болохгүй

Үнэн юу вэ гэхээр, “КОВИД-19”-ийн эсрэг вакцин нь өндөр настан шиг өндөр эрсдэлтэй өвчтөнүүдэд чухамхүү хэрэгтэй зүйл. Коронавирусийн халдварын хүнд байдал, нас баралт нас ахих тусам нэмэгддэг нь аль хэдийн бидэнд мэдэгдсэн зүйл. Хүн хэдийчинээ нас ахих тусам төдийчинээ өвчний хүнд хэлбэр, түүний хүндрэл үүсэх магадлал өндөр болдог.

Тархвар судлаачид өндөр настнуудад цаг тухайд нь вакцин хийлгэх нь эрсдэлтэй гэхээсээ илүүтэй үр дагавар сайтай байдаг гэж дүгнэсэн.

Энэ ангиллын буюу өндөр настнуудын вакцины гаж нөлөөний давтамжийг нийт хүн амын тоогоор харьцуулж үзэхэд вакцин хийлгэсэн хүмүүсийн 2 орчим хувь нь сөрөг урвал үзүүлсэн байдаг. Тэдний дунд толгой өвдөх, дунд зэргийн халуурах, тариулсан хэсэгт өвдөх нь харьцангуй бага байсан аж. Эдгээр шинж тэмдгүүд нь ихэвчлэн богино хугацаанд үргэлжлэх шинж чанартай байсан бол “КОВИД-19”-ийн идэвхтэй хэлбэрийг түр зуурынх гэж нэрлэх боломжгүй юм. Ялангуяа хөгшрөлтийн үед.

Эндээс дүгнээд хэлэхэд, коронавирус гэлтгүй бүх л халдварт өвчний үед хүн төрөлхтний түүхэнд вакцин гэдэг ганц зүйл л хүмүүсийг аймшигт тахал, халдварт өвчнөөс сэргийлсээр ирсэн. Вакцинаас гадна бас хувь хүний өдөр тутмын амьдралын хэмнэлнээс шалтгаалах нь ч бий.

Элдэв төөрөгдөлд орохгүйн тулд хүн бүр мэдээлэлтэй, мэдлэгтэй байх нь чухал юм. Танд эрүүл энхийг хүсье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-20 09:08

Коронагийн вакцин үр дүнгүй байна гэсэн дүгнэлтэд зарим орнууд хүрээд байгаа. Жишээ нь, вакцин тариулаагүй 100 хүнийг ажиглахад 50 хүн хaлдвар аваад 3 хүн нас барсан бол вакцин тариулсан 100 хүнийг ажиглахад 50 хүн хaлдвар аваад 3 хүн нас барсан байна. Үүний дүнд вакцин үйлдвэрлэсэн компаниуд ашиг олж, хaлдвар буурахгүй, харин хaлдварын бурууг маск зүүгээгүй, хүн хоорондын зай бариагүй, ямар нэг мутаци руу чихээд л сууж байгаа нь вирусыг үнэн зөв тодорхойлох, эмчлэх аргыг олоход саад болж байна.

Зочин
Зочин
2021-08-20 14:08

Няцаав�##� няцаасан шиг няцаа. Чадахгүй бол амаа тат ! Магадгүй энэ тэр гэхгүй. Тэгсэн хэр нь төөрсөн байна тийм биш ч гэх шиг. Тэгж ярив�##� Монголоос өөр улсад вакцин хийхээс өмнө шинжилгээ заав�##� хийж байж вакцинддаг. Ер нь ямар ч вакцин дээр. Ялангуяа х�##�двар аваад эдгэсэн хүмүүс дээр эмч нар өөрийнх нь үүсгэсэн дархлаа хэр зэрэг байгааг харж байж хэдэн сарын/жилийн дараа хйилгэж болохыг тогтоодог ! Үзэхгүйгээр таамгаар юм хийэ гэж байхгүй. Корона "шинэ" болоод таамгаар бүгд тариулсан.

Шинжлэх ухаан
Шинжлэх ухаан
2021-08-20 14:09

Шинжлэх ухааны тайлбар өгөх гэж буй бол мэдлэггүй сэтгүүлчийн түвшинд бүү ярь !

Холбоотой мэдээ

Back to top button