Нийгмийн

ТЕНДЕР: С.Чулуун сайд “Чингис хаан” музейн оффисыг 580 саяар тохижуулна

Наймдугаар сарын 16-нд “Чингис хаан” музей хоёр тендер зарласных нь нийт үнийн дүн 580 сая төгрөг байна. Харин энэ нь музейн оффисыг компьютер, цахилгаан бараагаар болон тавилга, эд хогшлоор тохижуулахад чиглэжээ.

66 СУУРИН КОМПЬЮТЕР, БОГИНО ДОЛГИОНЫ ЗУУХ ЗЭРЭГТ 250 САЯЫГ

Эхний тендерийн нэр “Компьютер, техник хэрэгсэл худалдан авах”. Энэ хүрээнд 250 сая төгрөгийг хэд хэдэн хэвлэгч, зөөврийн болон суурин компьютер, тоос сорогч зэргийг худалдан авах аж. Үүнээс анхаарал татаж буй нь суурин компьютер 66 ширхгийг гэж бичсэн хэр нь ээ зөөврийн компьютерыг ердөө ганцхан гэж заасан байна.

САНДАЛ, ШИРЭЭ, ШҮҮГЭЭ ЗЭРЭГТ 330 САЯЫГ

Харин хоёр дахь тендерийн нэр нь “Тавилга, эд хогшил худалдан авах. Энэ хүрээнд нийт 330 сая төгрөгийн ажилчдын ширээ сандлаас гадна сейф, шүүгээ зэрэгт зарах аж. Тодруулбал,100 ширхэг ажилтны сандал болон 78 ширхэг ширээ, 50 хувцасны шкаф, 50 шилэн хаалгатай шкаф зэрэг багтаж байна.

Соёлын сайд асан С.Чулуун шинээр нээгдэхээр хүлээгдэж буй “Чингис хаан” музейн захирлаар томилогдсон. Музейн оффис тохижуулалтын мөнгө Ч.Номин сайдын мэдлээс гарах ба төсвийн мөнгөөр санхүүжих билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Балай амьтан
Балай амьтан
8 сар 20, 2021 11:34

Зантгар толгойлсон Засрахгүй хулгайч. Үндэсний архивыг тоносон л�##�ар чинь үндэсний музейн төсвийг хог болгох юм байна л даа.

Багү
Багү
8 сар 20, 2021 12:39

Шинэ байгууллагад эд хогшил авахад хэвийн л мөнгө байна.хотын төвийн 3 өрөө байрны л үнэ байнаштээ.

бүсгүй
бүсгүй
8 сар 20, 2021 14:12

�######�аач Чулуун үхдэлээ

зочин
зочин
8 сар 20, 2021 14:47

зөв шинэ музейг сайн тохижуулж байж хүмүүсийг татна Эрдэнэт үйлдвэрт ганц массажны санд�##� 60 сая байхад шинэ музейд тавих тавилгны үнэ харин ч хямдахан байнаа хөө

Зочин
Зочин
8 сар 21, 2021 20:55

108 �##�бан хаагчтай байгууллагад энэ мөнгө бол хаанаа ч хүрэхгүй мөнгө байхад худлаа синсац�##�ж байгаа нь юуны учир вэ?

Зочин
Зочин
8 сар 21, 2021 21:46

108 �##�бан хаагчидтай шинээр нээгдэж байгаа байгууллага харин ч бага мөнгөөр оффисын тавилга компьютер авч байгаа юм бишүү. 580 сая төгрөг том дарга нарын унадаг 1 жипний өртөг биздээ. Энэ eguur.mn сайт арайл захи�##�гатай ёс зүйгүй юм бичдэг сайт уу

Зочин
Зочин
8 сар 23, 2021 00:07

Байнга бусдыг муулж байхаасаа з�##�хдагүй юм байхдаа, ер нь юу ч хийдэггүй хийсэн зүйл нь хүнд хүрдэггүй нөхдүүд л ингэж хүний ул шагайж яваа Үндэсний бүтээн байгуул�##�т хийж байхад үргэлж х�##�уун тогооны үлгэр юмаа энэ сайтынхан. Музейг улс төржүүлэхээ л болих хэрэгтэй!!!!! энэ чин та нарын худ�##� луйвар хийх байх гэж харддаг газар чин биш шүү

Зочин
Зочин
8 сар 23, 2021 00:29

Энэ хэдэн хүмүүс энэ сайтаар дамжуулж, Чулуун гэдэг хүнийг нохой шиг боргоох юм. Хэдэн тэрбумаар цус�##�ж байгаа улстөрч, хужаа нараар ухуулж буй газар шорооны төлөө ганц хуцахгүй байж

Зочин
Зочин
8 сар 23, 2021 01:03

Том музейг тохижуулахад бага л төсөв байна даа. Гэхдээ энэ чух�##� музейг Чулуун шиг чадварлаг хүн удирдаж байгаа нь яамай даа.

Холбоотой мэдээ

Back to top button