ДЭЛХИЙМэдээНийгмийнНИЙГЭМшуурхай мэдээ

БНХАУ: Хосууд гурав дахь хүүхдээ төрүүлэх боломжтой болов

БНХАУ-ын Ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооноос нэг гэр бүлд гурав дахь хүүхдээ төрүүлэхийг зөвшөөрсөн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжсэн байна.

13 дахь удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал /БХАТИХ/-ын Байнгын хорооны ээлжит хуралдааны үеэр Хүн ам, төрөлт төлөвлөлтийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, нэг гэр бүлд гурав дахь хүүхдээ төрүүлэхийг зөвшөөрсөн  талаар Хятадын мэдээллийн агентлаг “Шиньхуа” мэдээллээ.

Энэхүү өөрчлөлтөөр “төр зохих насандаа гэрлэх, хүүхэд төрүүлэх, төрөхийн өмнөх болон төрсний дараах хяналтыг дэмжиж байгаа" юм байна. Тус шийдвэр нь төрөлтийн түвшний бодлогыг оновчтой болгох, хүн амын урт хугацааны тэнцвэртэй хөгжлийг хангах зорилготой хэмээн “Шиньхуа” агентлаг тэмдэглэжээ.

Төрөөс залуу эцэг эхчүүдэд татвар, даатгал, боловсрол, орон сууцны хөнгөлөлт үзүүлэх замаар гэр бүлүүдийг санхүүгийн хувьд дэмжих бодолтой байгааг эх сурвалж онцлов.

Хятадын эмнэлгийн байгууллагуудын мэдээлснээр, хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэнд, үргүйдлийн оношлогоо, эмчилгээний талаар гэр бүлийнхэнд тусламж үзүүлэх шаардлага тулгарах аж.

Хятадад төрөлтийг хянах бодлого 1970-аад оноос хойш “Нэг гэр бүл-Нэг хүүхэд” гэсэн хязгаарлалтыг нэвтрүүлснээр эхэлсэн түүхтэй. Хотод амьдардаг хосуудыг зөвхөн нэг хүүхэд, харин тосгоныхонд хэрэв анхны хүүхэд нь охин хүүхэд байвал хоёр хүүхдээ төрүүлэхийг зөвшөөрсөн байсан. Эдгээр арга хэмжээ нь 60-аас дээш насны хүн амын эзлэх хувийг нэмэгдүүлэхэд хүргэсэн.

2013 онд Хятадын эрх баригчид гэр бүлд хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн. Тухайн үед харин гурав дахь хүүхдээ төрүүлсэн тохиолдолд торгууль ногдуулна гэсэн хууль журам үйлчилж байсан билээ.

(Эх сурвалж: radiosputnik)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x