Нийгмийн

Иргэд нь 90 сая төгрөг босгож, соёлын өвөө сэргээж чадсан Говьсүмбэр аймгийн САЙН жишиг

Говьсүмбэр аймгийн Найрамдал хотхоноос км хүрэхгүй зайд Монгол дахь цэргийн монументал хөшөөдөөс өндрөөрөө хоёрт буюу Халх голын хөшөөний дараа орох Орос цэргийн сүрлэг хөшөө сүндэрлэдэг. Гэвч энэ хөшөө 1975 оноос хойш 46 жилийн туршид хуучирч халцраад, өнгө зүсээ алдаж, эргэн тойрон нь тохижилтгүй, балгас мэт үзэмжгүй байлаа. Үүнийг Аймгийн Засаг даргын санаачилгаас илүү иргэдийн даллагаар дахин сүндэрлэж одоогийн дүр төрхөө олсон юм.

-ЯМАР УЧИРТАЙ ХӨШӨӨГ ИРГЭД АНХААРЧ, ЗАСАГ ДАРГЫНХАА МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ ТУСГУУЛЖ ЧАДАВ-

Монголд Оросын 39-р армийн гэгдэх цэрэг 1968 оны 11 сарын 7-ны өдөр ирж байршжээ. Тэр армийн 41-р мотобуудлагын дивиз Говь-Сүмбэрт, Улаан-Үдээс ирж Чойр, Шандад байрласан. Штабын төв нь ч энэ аймгийн нутаг дэвсгэрт байв. 1968-1990 онд жилд 10 мянган цэрэг алба хаасан юм. Тэдгээр цэргүүд Ялалтын баярын 30 жилийн ойд зориулж уг баатарын дүрийг босгосон бөгөөд энгэртээ “Ард түмний гараар бүтээгдсэн бүхэн бат найдвартай хамгаалагдах ёстой” гэх үг байрладаг.

Говьсүмбэрчүүд уг хөшөөг “Нэргүй баатрын хөшөө” гэнэ. Чухамдаа оноосон нэр үгүй учраас “Нэргүй”, онцолж дүрийг нь босгосон учир “Баатар” цэрэг байх нь гэж үзсэн учраас ийн нэрийднэ. Яг оноож өгсөн нэр нь “Цэргийн алдрын хөшөө” аж.


С.БАТ-ЭРДЭНЭ: ОРОН НУТГИЙН ХӨРӨНГӨӨР 400, ОХУ-ААС 60, ИРГЭД 90 ГАРУЙ САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАН ХӨШӨӨГ СЭРГЭЭСЭН

1990 онд тэднийг явснаас хойш нутгийн иргэд хийсэн бүтээсэнд нь талархаж явдгийг энэ хөшөөний сэргээх үйлд дуу хоолойгоо нэгтгэснээс харж болох аж. Энэ хөшөөг дахин сүндэрлүүлэхэд олон хүн оролцож, сэтгэл зүрхээ зориулсан. Тэдгээрийн төлөөлөл Цэргийн штабын дарга, дэд хурандаа С.Бат-Эрдэнэ аймгийн иргэд хөшөөг босгохын тулд гаргасан хөдөлмөр, зүтгэл, мөнгөн хэмжээний талаар дурдсан юм.



Х.ЧУЛУУНБААТАР: 2012 ОНД АЙМГИЙН ТӨСӨВ МУУ БАЙСАН Ч ИРЭХ ДӨРВӨН ЖИЛИЙГ ХҮЛЭЭСЭН


Яг энэ хөшөө байсан газар цэргийн жавхлант парад болж, түмэн олон баярлан хөлхсөн цэнгэлдэх хүрээлэн байжээ. Хөшөөний төлөө сэргээх ажилд зүтгэл гаргасан Говьсүмбэр аймгийн гуравдугаар багийн иргэн Х.Чулуунбаатар хэлэхдээ, “2012 онд манай аймагт төсөв муу байсан учраас 2012-2016 онд хөшөөг засварлах боломжгүй байсан. Гэсэн ч бид ирэх дөрвөн жилийг хүлээж, хөрөнгө тусгуулж, тэр хугацаандаа Орос улсаас 60 сая гаруй төгрөгийг гаргуулж чадсан. Энэ нь иргэд бидний хөшөөг засварлуулах сэтгэл, зүтгэл, тууштай байдлын үр дүн шүү дээ” гэсэн юм. Тус аймгийн иргэд төрийн үйлд нөлөөлөн, аймаг орныхоо үзэмжийг өөд татаж чадсанаараа залуучууд болзооны цэгтэй, өндөр настан, өсвөр үеийнхэн нь дасгал хөдөлгөөн хийх талбайтай болж, Шинэ жил, Ялалтын баяр, Цэргийн баяр гээд тэмдэглэлт өдрүүдээр “Цэргийн алдрын хөшөө”-нөө чуулдаг болжээ. Соёлын өвийн үндэсний төвийн авран хамгаалах газрын дарга Г.Анхсанаа тус аймгийнхны энэ үйлдлийн тухайд,

“Яг түүхэн цаг үедээ бүтсэн хөшөө дурсгал нь асар үнэтэй, тухайн хөшөөгөөр хойч үе нь түүхээ мэдэж, таних мэдэх боломжтой. 50-аас дээш жилийн түүхтэй хөшөөг Соёлын өв гэж үздэг. Тиймээс анхны төрхийг нь дуулахгүйгээр сэргээн засварлах хэрэгтэй. Говьсүмбэр аймгийн иргэд соёлын өвөө авч үлдэж буй нь энэ юм. Бусад аймгийн иргэд ч аймгийн удирдлагаа харж, үнэтэй түүх өгүүлэгч хөшөө дурсгалаа хайрлаж байх том жишиг, сайн жишээг үзүүлж байна гэж харж байгаа” гэлээ.


Соёлын өвийн үндэсний төвийн авран хамгаалах газрын дарга Г.Анхсанаагийн хэлснээр бусад аймгуудад Говьсүмбэр аймаг эл түүхээрээ үлгэрлэж, нийтээрээ нэг зүйлд сэтгэл гаргавал энэ мэт сайн жишгийг тогтоох боломжтойг харуулсан түүхийг хуваалцлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button