Хууль

Татварын улсын байцаагч “Мөнххада”-гаас машин авсан иргэдийн НӨАТ-ын баримтыг завшиж байжээ

Татварын улсын байцаагч Б нийтийн албан тушаал хашиж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогджээ.

“МӨНХХАДА” КОМПАНИАС МАШИН АВСАН ХОЁР Ч ИРГЭНИЙ НӨАТ-ЫН БАРИМТЫГ БҮРТГҮҮЛСЭН БАЙЖЭЭ-

Тодруулбал Багануур дүүргийн татварын улсын байцаагчаар ажиллаж байсан Б нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны нэгдүгээр сарын 07-ны өдөр Багануур дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа өөртөө болон М-д давуу байдал бий болгох зорилгоор иргэн Ба-гийн “Мөнххада” ХХК-иас худалдан авсан “Тоёота Ланд Крузейр 200” маркийн 180.050.000 төгрөгийн үнэ бүхий Нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг иргэн Г.Бя...-ын худалдан авалт хийсэн бараа үйлчилгээ мэтээр цахим төлбөрийн баримтын системд зориуд худал мэдээлэл оруулжээ.

Мөн 2019 оны наймдугаар сарын 27-ны өдөр өөртөө болон өөрийн төрсөн дүү Т-т давуу байдал бий болгох зорилгоор иргэн У-ийн “Мөнххада” ХХК-иас худалдан авсан “Тоёота ланд Крузейр 200” маркийн 181.000.000 төгрөгний үнэ бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг иргэн Т худалдан авалт хийсэн бараа үйлчилгээ мэтээр цахим төлбөрийн баримтын системд зориуд худал мэдээлэл тус тус оруулсан гэмт хэрэгт холбогджээ.

-ТЭРБЭЭР ЭЛ ҮЙЛДЭЛДЭЭ ДҮҮ БОЛОН НАЙЗАА ТАТАН ОРОЛЦУУЛЖЭЭ-

Тэрбээр бусдын автомашин худалдаж авсан баримтыг ийн өөрийн хамаарал бүхий хүмүүст бүртгүүлдэг байсан шалтгаан нь тухайн машин авсан иргэд зээлээр  машин авахдаа НӨАТ-аа авдагаа мэдээгүй, зээлээ төлж дуусаад авдаг гэж буруу ойлгож, орхиж явснаас болсон аж.

Ийнхүү тэрбээр бусдын НӨАТ-ын баримтыг ашиг олох зорилгоор өөрийн дүү болон танилынхаа эхнэрийн и баримтын бүртгэлээр бүртгүүлснээс болж дүү болон найз нь түүний хамжигч хэмээн мөн хэрэгтэн болсон байх юм.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэдэнд холбогдох хэргийг хэлэлцээд Б-ыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000  /зургаан сая/ төгрөгөөр торгох ял оноожээ.

Харин түүний дүү Т болон найз М нарыг нь нийтийн албанд сонгогдох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, тус бүрийг 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-24 07:48

ямар хөгийн торгууль вэ. ганц баримт бүртгүүлээл тэрийгээ буцаагаад төлсөн байх даа ккк

Зочин
Зочин
2021-08-24 10:48

Энэ бол цэвэр луйвар НӨАТын суг####аа арай бишээ. Хариуцлага тооцооро энэ хүнд

Зочин
Зочин
2021-08-24 12:29

Үнэн өлөн юмаа энэ татварыхан. Ажиллах эрхийг нь бүр мөсөн хасаач ийм юмнуудыг

Уншигч
Уншигч
2021-08-24 16:41

НӨАТ БОЛ ЯГ ҮНЭНДЭЭ ДЭЭРЭМШДЭЭ МОНГОЛЧУУД МИНЬ ХҮН ХУДАЛДАН АВАЛТЫНХАА 10 хувиа БУЦААН АВДАГ БОЛСОН ЦАГТ ТАТВАР ШУДРАГА БОЛНО

Ганбаа
Ганбаа
2021-08-24 21:49

Төрд ажилладаг бол мөнгө бодоод хэрэггүй дээ.

Зочин
Зочин
2021-08-24 22:20

чаваас даа дарга нь бүр их иддэгийг хаах гэж хамгийн бага иддэг аргүйг нь золиолсож байгаа юм

Холбоотой мэдээ

Back to top button
6
0
Would love your thoughts, please comment.x
()
x