ДЭЛХИЙНийгмийн

Пентагон: АНУ-ын хичнээн зэвсэг Талибанчуудын гарт орсон талаар хэлж чадахгүй

Америкийн арми ямар ч зэвсэг, системийг АНУ-ын ашиг сонирхлын эсрэг ашиглаж, хохирол учруулах хүмүүсийн гарт оруулахыг хүсэхгүй байгаа юм.

Афганистаныг хяналтандаа аваад байгаа “Талибан” хэв даврагч хөдөлгөөнийхний гарт АНУ-ын чухам хэдий хэр хэмжээний зэр зэвсэг орсон талаар АНУ-ын Батлан ​​Хамгаалах Яам одоогоор хэлж чадахгүй гэж мэдэгдлээ. Энэ мэдэгдлийг Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби даваа гараг /2021.08.23/-т хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хийв.

Батлан ​​Хамгаалах Яам Талибанчуудын гарт орсон Америкийн зэвсэг, техник хэрэгслийн тоог тоолох гэж оролдсон уу гэсэн сэтгүүлчийн тавьсан асуултанд хариулахдаа, “Өмнө нь Афганистанд байсан болон одоо аюулд өртөж болзошгүй бүх тоног төхөөрөмжийн жагсаалт надад одоогоор байхгүй байна. Мэдээжийн хэрэг, тэдгээр зэр зэвсгүүд бидний түншүүд болон холбоотнуудын ашиг сонирхлын эсрэг ашиглах тийм хүмүүсийн гарт ороосой гэж хүсэхгүй байгаа. Гэвч, өнөөдөр бид энэ асуудлыг цаашид хэрхэн яаж шийдвэрлэх талаар ямар нэгэн улс төрийн шийдвэр гаргаагүй байна” хэмээн Кирби хариулав.

“Талибан” хэт даврагчдын зэвсэгт хөдөлгөөн наймдугаар сарын 15-нд Кабул хот руу ямар ч тэмцэлгүйгээр орж, хэдхэн цагийн дотор хотыг бүрэн хяналтандаа авсан билээ. Тухайн үед Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани цус урсгахгүйн тулд тус улсаас гарч байгаагаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор тус улсын Дэд Ерөнхийлөгч Амрулла Салех өөрийгөө төрийн тэргүүн байхгүй эзгүй тохиолдолд Үндсэн хуулийн дагуу тус улсын төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч хэмээн мэдэгдээд цэрэг армийнхныг Талибанчуудын эсрэг тэмцэхийг уриалсан. Барууны улс орнууд Афганистанд үүссэн нөхцөл байдлын улмаас өөрийн орны иргэд болон ЭСЯ-ын ажилтнуудаа нүүлгэн шилжүүлж эхлээд байгаа билээ.

(Эх сурвалж: tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button