Нийгмийн

Ц.Идэрбат: 209 метрийн урттай гүүрийг гурван тэрбум төгрөгөөр босгосон

Хэнтий аймгийн Биндэр суманд гол гатлах зориулалт бүхий авто замын гүүр барьж дууссан талаар мэдээлэл гарсан. Энэ талаар тус аймгийн Засаг дарга Ц.Идэрбатаас тодрууллаа. Тэрбээр,

Хэнтий аймгийн Биндэр суманд 209 метрийн урттай гүүр баригдаж байгаа. Тухайн хэсгээр авто машин явахад хүндрэлтэй болж зам боогддог хэсэг юм. Мөн аялал жуулчлалын бүс нутаг учраас зайлшгүй арга авч гүүрийг барих болсон. Маргааш улсын комисс хүлээж авах гэж байна. Гүүр барих ажлыг “Ган гүүр” ХХК хийж гүйцэтгэсэн. Хийж байх явцтай очиж танилцахад бетон цутгалт хажуугаар нь хийж байсан бөгөөд чанартай гүүр болж байгаа харагдсан. Энэ гүүр нийтдээ гурван тэрбум төгрөгөөр боссон. Маргааш комисс хүлээж аваад чанарыг дүгнэнэ” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-24 15:53

Хөдөө байгаа бүх гүүрийг нутгийн иргэдэд түрээсээр өгч урсг�##� засварын хөрөнгийг бүрдүүлэх хэрэгтэй.Ингэснээр даац хэтрүүлж гүүр эвдэхгүй, нутгийн иргэд орлоготой болмоор санагдана.

Sonjigch
Sonjigch
2021-08-24 20:46

Beton tsutgaltiin chanariig haraad l meddeg dargatai Hentii aimag ch suga hugjih nee

Холбоотой мэдээ

Back to top button