ДЭЛХИЙНийгмийн

БНХАУ: Коронавирусийн халдварын тархалтыг зогсоож чадсан

Хятадад долдугаар сараас хойш анх удаа коронавирусийн халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Энэ талаар Хятадын Эрүүл Мэндийн Яамнаас мэдээлсэн гэж “Рёйтерз” /Reuters/ агентлаг мэдээлэв.

Эрүүл Мэндийн Яамнаас БНХАУ-ын нутаг дэвсгэрт халдварын тархалтыг зогсоосон гэдгээ ийнхүү мэдэгдлээ. Долдугаар сарын сүүлээр эхэлсэн “COVID-19”-ийн халдварын дэгдэлтийг удахгүй бүрэн зогсооно хэмээн мэдэгдэж байсан.

Долдугаар сарын 20-нд Хятадын зүүн хэсэгт орших Нанжин нисэх онгоцны буудлын хэд хэдэн ажилчид Энэтхэг илэрсэн коронавирусийн халдвар авсан байсан. Үүний дараа мянга гаруй хүн халдвар авсан нь тогтоогдсон. Үүнтэй холбоотойгоор Хятадын эрх баригчид улс даяар тархалтыг бууруулах хатуу арга хэмжээ авч эхэлсэн.

Наймдугаар сарын 18-нд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/-ын ахлах эрдэмтэн Сумья Сваминатан хэлэхдээ, вакцинжуулалт нь “COVID-19”ийн шинэ хувилбар “Дельта”-гаар  халдварласан тохиолдолд хүндээр өвдөх, нас баралтаас урьдчилан сэргийлэхэд тусалдаг хэмээн мэдэгдсэн. ДЭМБ-ын тэмдэглэснээр, Энэтхэгийн хувилбарын халдвар өндөр хувьтай бүс нутагт вакцинд хамрагдаж амжаагүй хэсэг байгаа бөгөөд тэд халдварт өртөх нь элбэг байгаа аж.  

(Эх сурвалж: lenta)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button