ДЭЛХИЙМэдээНийгмийншуурхай мэдээ

Жо Байден бие даан үг хэлэх чадвараа алдсан

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден илтгэлийнхээ үеэр урьдчилан бэлтгэсэн тэмдэглэл дахин ашигласан байна. Энэ удаад Жо Байден Афганистаны нөхцөл байдлын талаар сэтгүүлчидтэй хийх хэвлэлийн бага хурлын үеэр тэмдэглэл ашигласан гэсэн мэдээлэл байна.

Америкийн төрийн тэргүүн урьдчилан бэлтгэсэн тэмдэглэл харахгүйгээр Афганистанд амиа алдсан америкчуудын тоог нэрлэж чадахгүй байсан гэнэ.

Ж.Байден сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа хүрэмнийхээ халааснаас жижиг цаас гаргаж ирсэн аж.

“Би энэ цаасыг би өдөр бүр биедээ авч явдаг. Бид 2,448 америк иргэнээ алдлаа, бас 20,722 хүн шархаджээ” гэв.

Түүнчлэн, АНУ-ын Ерөнхийлөгч Афганистанаас цэргээ татах шийдвэр гаргасныгаа “зөв алхам” байсан гэлээ.

Долдугаар сарын эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден амбан захирагч нартай хийсэн онлайн уулзалтынх нь үеэр түүний туслах Байденд зурвас дамжуулсан байна. Зурваст, “Эрхэм ээ, таны эрүүн дээр ямар нэг зүйл наалдсан байна” гэжээ. Үнэхээр л, Ж.Байдены эрүүнд нь нэг юм наалдчихсан байсан гэнэ. Сэтгүүлчдийн таамагласнаар Ерөнхийлөгч Жо Байден өглөөний цайндаа өндөг идсэн байх, тэгээд эрүүн дээр нь наалдсан гэнэ.

Тавдугаар сард Жо Байден АНУ-ын цэргүүд НАТО-гийн хүчний хамтаар Афганистан Улсаас эцсийн нүүлгэн шилжүүлэлтийг эхлүүлнэ гэж мэдэгдсэн. Долдугаар сарын 8-нд тэрбээр хэлэхдээ, Америкийн арми наймдугаар сарын 31 гэхэд Афганистаны нутгаас бүрэн гарах юм.

(Эх сурвалж: lenta)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-25 22:34

Ta nar boli! Ene hunii zuv sh dee!

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x