УЛС ТӨР

Н.Энхбаяр албан тушаалаа голоод ОЧИХГҮЙ, гишүүд нь гаргуунд гарсан МАХН

МАХН, МАН-д дагаар орсон гол шалтгаан “албан тушаал”. Тэд МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал, НАМЗХ, Засгийн газар, нийслэл, дүүргийн ЗДТГ-т 30 хувийн квотыг авна гэж тохирсон. Эрх мэдэл, албан тушаалаас болж хэрхэн улстөрийн намыг сүйрүүлж болдгийг, дэмжигч эгэл жирийн гишүүдийнхээ үзэл суртлыг яаж дэвсэлдгийг МАХН-ынхан харуулсан. Гэтэл сонгуулийн өмнө хийсэн эл тохироондоо хүрч, албан тушаалуудаа авч чадахгүй өдий хүрэв. Тийм үнэтэй эрх мэдэлдээ тэд хүрээгүй л явна.

Уг нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлаар томилсон. Уг хүрээлэн нь үндэсний аюулгүй байдлын чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийх үүрэгтэй. Албан тушаалын бялуунаас өнцөг хүртээсэн нь энэ. Тэр ч хүртэх ёстойгоо хүртсэн юм уг нь.

Гэвч өнөөх нь“Тухайн албан тушаалдаа бүр очоо ч үгүй байгаа бөгөөд, судалгааны даргын суудлыг бүр тоож ч шинэшлэхгүй” байгаа аж. Намынхан нь бүр “манай дарга ямар нэгэн албан тушаалд томилогдоогүй” хэмээн ярьж яваа юм.

-СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРАЛД ТОМИЛСОН Ч ОЧИЛГҮЙ, САЙДЫН СУУДАЛ ГОРИЛЖ ЯВНА-

Судалгааны хүрээлэнгийн захирлын албан тушаал түүний захиалсан суудал биш. Л.Оюун-Эрдэнийн танхимын 17 сайд дээр суудал нэмүүлэх лобби хийсэн гэгддэг. Тодруулбал, Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим хөгжлийн яам байгуулах тохироо хийлгэж нийт 19 сайдын суудлаас 70/30 харьцаатайгаар хуваах тохироо. Бүр тодруулбал, 5.7 сайдын суудал татан буугдсан МАХН талд ногдох юм. Энэ дагуу Н.Энхбаяр дөрвөн сайдын суудал авна гэж тас зөрж байв. Гэвч сайдын суудал битгий хэл захирлын суудал ч үгүй, ажилгүй тууж яваа юм байх.

-МАХН-ЫХНЫГ Д.СУМЬЯАБАЗАР НИЙСЛЭЛД Ч БАГТААХГҮЙ БАЙНА-

Дарга нь ийн эрх мэдэлд хүрч чадаагүй байхад бусад нь сураггүй. Түүний хүмүүст Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар үүдээ бүр тас хаасан сураг байна. МАХН-ыхнаас ч нэг ч хүнийг томилохгүй, гүрийж суугаа гэх. МАХН-ын гэх тодотголтой Н.Энхбаярын залууст уг нь дүүрэг болоод нийслэлд хурган даргаар суух хүсэл ил байгаа билээ.

-НАМЗХ-НД ӨӨРИЙН ХҮҮ ТЭРГҮҮТЭЙ ХЭДЭН “ХҮҮХДҮҮДИЙГ” Л БАГТААЖ ЧАДАВ-

Их санасан газар есөн шөнө хоосон хонохын давын өмнө МАН-ын хамгийн доод шатны буюу залуучуудын байгууллага болох НАМЗХ-нд 30 хувийнхаа тохироогоор хэдэн хүүхдүүдээ чихэж амжив. Тодруулбал, НАМЗХ-ны Удирдах зөвлөлд 16 хүнээ оруулсан. Тэдэн дунд Н.Энхбаярын хүү Батшугар, “Магнай трейд”-ийн Ганзоригийн хүү Дашням, “Анод” банкийг дампууруулсан гэгддэг Гүр-Аранзын хүү Төгөлдөр, “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэнгийн хүү Бадрахжаргал нарын “баян” айлын “эрх” хүүхдүүд орсон байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-08-26 09:13

Төрийн �##�ба тоглоом биш гэдгийг ойлгох болоогүй юм байх даа.

МАХН гишүүд
МАХН гишүүд
2021-08-26 09:47

Манай Н.Энхбаяр дарга авилгын загaлмайлсан эцэг учраас бид түүнд aлбан тушaaл өгөх ёстой. Монгол улс авилгaлд живэхэд тэр хүн манлайлна.

зочин
зочин
2021-08-26 10:07

энэ хөгшин одоо болимоор юмаа ичмээр юмаа тавьсан хүн бүр авилгад идэгдэж шоронд орно баянсэлнэгэ шийрэвдамба гэх мэт

Иргэн
Иргэн
2021-08-26 10:22

Нам байгуулцгаагаад улс төрийн томоохон �##�бан туша�##� горилж, тэр хэмжээгээр хувийнхаа хөрөнгө санхүүг өсгөсөн тэр бумтангууд улсаа хөгжүүлж, ард түмнийхээ амьдр�##�ыг бодох уу. Энэ олон намын үндсэн зорилго ёрдөө л энэ шүү дээ.

Hmmm
Hmmm
2021-08-26 10:45

Boliyoo, iim todorhoi bolson nuhduudiig uls turd oruuldag bmaargui bnaa. Uursduu l bolidog bmaar bnaa.

Зочин
Зочин
2021-08-26 11:00

Одоо ч луувангаа иднэ үү манжингаа иднэ МАНд хамаагүй дээ. Улс төрөө гэж. Гэхдээ Энхбаяр даргад нэг нууц бодол бий.

Өвгөн
Өвгөн
2021-08-26 12:02

Их санасан газар 7 шөнө хоосон хонов ха ха...

Зочин
Зочин
2021-08-26 13:09

Гоё2 уйлаан майлаан их гарна даа. Хааахааахааааа

Зочин
Зочин
2021-08-26 18:16

Өөрөө мөнгө авч гишүүдээ хөсөр хаяв

гвв
гвв
2021-08-27 13:14

сумъяабазар сайн.юу ч битгий өг.тэр бадамсүрэнгийн хар тамхичин юу ч вэ?

Холбоотой мэдээ

Back to top button